2025/06/21. Бямба гараг Дугаар: #3411

ОНЦЛОХ

15 аймгийн 194 суманд зуд болох нэн их эрсдэлтэй байна

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 10

Зудын байдалд үнэлгээгээр,

  • Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий зэрэг 8 аймгийн 13 суманд цагаан зудын, 
  • Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдал руу шилжлээ.

Зудын эрсдэлийн хувьд нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэрэг байгаа бол 10 орчим хувьд бага эрсдэлтэй гарсан байна. 

Зуд болох нэн их эрсдэлтэй сумд: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг 15 аймгийн 194 сум байна.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Эдгээр аймаг, сумдад 99820 өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87905 өрх, 30.4 сая мал орон нутагтаа, 11915 өрх 5.5 сая мал отроор өвөлжиж байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Асрамжийн газарт хөрөнгө мөнгөнөөс илүү хүнлэг сэтгэл, хандлага дутахын зовлон нүүрлэжээ

Асрах газар ахмадуудыг асарч чадаж байна уу?Улсын хэмжээнд 3963 ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй болон хэвтэрт, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжинд байгааг ХЭҮК-ын судалгаанаас харж болно. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 18

19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаав

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 18

Санал болгох

ИНТЕРПА: Цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалтын байгууллагууд туршлага солилцож байна

Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурлыг Монголд анх удаа /2025.06.20/ зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

ЗГ: Багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны 06 сарын 18-нд болж, төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг хэлэлцэж эхэллээ.Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 19