2025/06/05. Пүрэв гараг Дугаар: #3395

ОНЦЛОХ

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

— Б.Түвшинбаяр   2019 оны 07 сарын 17

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зорилтот зарим бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах шинэ журмыг хэлэлцэж баталсан билээ. Үүний дагуу түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулахаар болсон юм. Ингээд түрээсийн орон сууцанд хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг сонирхуулъя.

Иргэн та Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтээ дараах бичиг баримтын хамт ирүүлнэ үү:

–Иргэний үнэмлэхийн хуулбар

-Гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт

-Орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах

-Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэрэг багтжээ.

Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэх ёстой.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэх бол 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ЯМАР ХҮМҮҮС ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг эрэмбэлэхийн тулд олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн бөгөөд эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан саналыг үндэслэн эрэмбэлж, ангилж оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Учир нь өмнө хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдэд харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийг түлхүү хамруулдаг учраас бусад хэлбэрийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах үүднээс журамд нарийвчлан тусгасан гэдгийг албаныхан хэлж байв.

Түрээсийн орон сууцыг тодорхой хуваарилалтын дагуу олгох ажээ. Тодруулбал:

–залуу гэр бүлд 20 хувь

-төрийн албан хаагчдад 25 хувь

-хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь

-18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь

-өрх толгойлсон эцэг эхэд 5 хувь

-өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь

-хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь

-гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоожээ.

ЦАХИМ БҮРТГЭЛД ТЭНЦСЭН БОЛ ГУРАВ ХОНОГТ БАТАЛГААЖУУЛНА

Сонгон шалгаруулалтад оролцсон иргэдэд цахим бүртгэлээр шалгарсан, шалгараагүй талаар мэдэгдэл хүргүүлэх гэнэ. Хэрвээ сонгон шалгаруулалтад тэнцсэн бол ажлын гурав хоногийн дотор нийслэлийн Орон сууцны корпорацийн заасан байршилд өөрийн биеэр очиж, бүртгэлээ баталгаажуулах юм байна.

Ингээд сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох юм. Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлөх юм. Ингэснээр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулснаар эрх нь баталгаажих юм.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

ХСҮТ: Туяа эмчилгээний хүлээгдлийг 2 хоног болгож бууруулжээ

ХСҮТ-д хавдрын гол үйлчилгээнүүдийг хүлээгдэл чирэгдэлгүй болгох зорилт тавин ажиллаж туяа эмчилгээ, үйлчилгээг хүлээгдэлгүй болгожээ. Туяа эмчилгээ үйлчилгээг зөвхөн ХСҮТ-д авах иргэд өмнө нь 1-2 сар хүлээж авдаг байсан бол өнөөдрийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   өчигдөр

Санал болгох

Хялбаршуулсан горимын зохицуулалтыг хэвээр үлдээж, босго дүнг 400 сая төгрөг болгохоор хуульд тусгажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж /2025.06.04/ Татварын хуулийн цогц шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

МИАТ: Групп аялагчдад 8+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа

МИАТ ТӨХК  энэ зуны нислэгийн нээлтийг тохиолдуулан хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ аялах төлөвлөгөөтэй үйлчлүүлэгчдэдээ зориулан 8+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа.Мөн 6-р сарын 10-с өмнө дараах нэмэлт хөнгөлөлтүүдийг авах боломжтой. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө