Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төрийн орон сууцны корпорацийг удирдсан А.Гантулга энэ жил УИХ-ын сонгуульд ХУД-т АН-аас нэр дэвшинэ гэж байсан ч намаасаа дэмжлэг авч чадалгүй орон нутгийн сонгуульд хүч үзэхээр болсон юм.
Гэвч тодорхой бус шалтгаанаар түүний нэр дэвших эрхийг нь хязгаарлаж, нэрийн жагсаалтаас хассан гэнэ. А.Гантулгын хувьд Буянт-Ухаа хорооллын бүтээн байгуулалтын ажлаар ХУД-ын 12-р тойргийн сонгогчдын дэмжлэгийг авах боломжтой нэр дэвшигч юм.
Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороог удаа дараалан хууль бус үйл ажиллагаа, улс төрийн бохир явуулга хийж байна хэмээн тус дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Энэхүү асуудлаар Хан-Уул дүүргийн Ардчилсан нам Захиргааны шүүхэд хандах болжээ.