2024/05/04. Бямба гараг Дугаар: #2998

ОНЦЛОХ

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 23

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Улсын хэмжээнд хилээр нэвтэрсэн зорчигчид 2022 оны мөн үеийнхээс 1191.6 (8.9 дахин) мянгаар өссөн байна.

Мөн  2024 оны эхний улиралд 667.8 мянган зорчигчид хилээр орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 556.9 (83.4%) мянга нь Монгол Улсын иргэд,  110.9 (16.6%) мянга нь гадаад улсын иргэд байна.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 55.8 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг,  39.7 хувь нь Европ, 2.1 хувь нь Америк, 1.2 хувь нь Ойрх Дорнод, 0.8 хувь нь Өмнөд Ази, 0.4 хувь нь  Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын  37.1 хувийг  БНХАУ-ын,  35.1 хувийг  ОХУ-ын,  10.2 хувийг БНСУ-ын, 2.5 хувийг Казахстан Улсын, 2.0 хувийг Япон иргэд, үлдсэн 13.1 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.  

Хилээр  орсон  жуулчдын тоо 2024 оны эхний улиралд 86.2 мянга болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.2 (10.5%) мянгаар өссөн байна. 

Манай улсын 570.0 мянган (давхардсан тоогоор) иргэн 2024 оны эхний улиралд гадаадад зорчсоноос 443.9 (77.9%) мянга нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеэс 226.1 (2.0 дахин)  мянгаар өссөн бол 126.1 (22.1%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчиж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5 (4.2%) мянгаар буурчээ.

Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 361.8 (63.5%) мянга нь эрэгтэйчүүд, 208.2 (36.5%) мянга нь эмэгтэйчүүд байна.Тэдний 39.6 (7.0%)  мянга  нь хүүхэд байна. Хугацаагаар авч үзвэл, 549.1 (96.3%) мянга нь 30 хүртэл хоног, 4.4 (0.8%) мянга  нь 31-ээс 90 хүртэл хоног, 16.5 (2.9%) мянга нь 90-с дээш хоногийн хугацаагаар явсан байна.

ҮСХ

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Сувиллын тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулсан. Энэхүү шинэчлэлтэй холбогдуулан ЭМДЕГ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гарсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө

Эмийн сонсголоор илт гэмт хэргийн шинжтэй материалуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   өчигдөр

Санал болгох

Нийгмийн эрүүл мэнд, сувилахуй, мэс засал зэрэг 5 салбараар “Эрдмийн чуулган" эрдэм шинжилгээний хурал болов

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс 45 дахь жилдээ “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 5 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох бөгөөд дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө