2024/05/17. Баасан гараг Дугаар: #3011

Ногоон хуудас

Өнөөдрийн онцлох зураг

"Гангар хун". Энэхүү зургийг жигүүртний гэрэл зураг сонирхогч Э.Идэрбат 2018.03.20 -ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт дарсан юм. Кадрт буулгасан жигүүртний зургууд нь үнэхээр сэтгэл татам, сонирхол төрүүлэхүйц учраас бид "Ногоон хуудас" -аараа цувралаар хүргэх болно. Бид байгалийн, байгаль дээрх амьтны зургийг тогтмол харж мэдсэнээр эх дэлхийгээ хайрлах хандлага илүү төлөвших боломжтой. Бид байгаль дэлхийгээ хайр, хүндэтгэлийн нүдээр харвал бидний яг хажууд байгалийн гайхамшиг, гоо сайхан оршсоор байна.

Ногоон мэдээ

"Атар хамтын төгөл"-д 75 мянган мод тарих төсөл хэрэгжиж байна

Мод тарих үндэсний өдрөөр "Ногоон Ази сүлжээ" ТББ-ын Төв аймгийн Баянхангай суманд хэрэгжүүлж буй "Атар хамтын төгөл" ойжуулалтын талбайд тус сумын иргэд, гэр бүлүүд, сурагч, төрийн алба хаагчид болон Ахмад багш ажилчдын холбооны гишүүд, Нийслэлийн 1, 16, 35, 58 -р сургуулийн ахмад багш нар 2000 гаруй модыг сайн дураараа тарилаа. Жил ирэх тусам иргэдийн мод тарих идэвх нэмэгдэж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. 

Арга хэмжээг нээж, Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаа, Ногоон ази сүлжээ ТББ-ын Төслийн ахлах менежер Б.Хонгорзул нар үг хэлж, мод тарихаар ирсэн иргэдэд хэрхэн тарих заавар зөвлөмжийг өгч хамтдаа мод тарив. 

"Атар хамтын төгөл"-д салхины хамгаалалт болон жимс жимсгэний нийт 75 мянган мод тарих төсөл хэрэгжиж байна

Цөлжилтийг сааруулах, шар шороон шуургыг багасгах зорилгоор Баянхангай суманд 100 га талбай бүхий "Атар хамтын төгөл"-ийг байгуулжээ.

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 12

Үргэлжлэл дараагийн нүүрт

Говь хээрийн бүсэд цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах зорилгоор 98 сая мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 07

Бөхөн машинд дайруулдаг цэгт анхааруулах тэмдэг байршуулжээ

Ховдоос Говь-Алтай аймгийг хооронд нь холбосон засмал зам дээр 2022 онд хоёр бөхөн машинд дайрагдаж үхсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 02

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Цааш үргэлжлүүлэх