2024/05/17. Баасан гараг Дугаар: #3011

Ногоон хуудас

Өнөөдрийн онцлох зураг

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүн төрөлхтөний улам өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь цоохор ирвэс, түүний амьдардаг өндөр уулсын биологийн төрөл зүйл, цэвэр усны эх булаг, амьдрах орчны болон экологийн үйлчилгээ үзүүлэх чадварт сөргөөр нөлөөлж устах аюул заналхийлж байна. Цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, нөхөн сэргээхээр цоохор ирвэс бүхий бүс нутгийн 12 улсын төрийн тэргүүн нэгдэн 10 сарын 23-ныг Олон улсын ирвэс хамгаалах өдөр болгон зарласан. Зургийн тайлбар: Өмнөговийн Тостын нуруунд байх Цэцэн нэртэй ирвэсний зургийг Ирвэс хамгаалах сангийн байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл авчээ.

Ногоон мэдээ

"Атар хамтын төгөл"-д 75 мянган мод тарих төсөл хэрэгжиж байна

Мод тарих үндэсний өдрөөр "Ногоон Ази сүлжээ" ТББ-ын Төв аймгийн Баянхангай суманд хэрэгжүүлж буй "Атар хамтын төгөл" ойжуулалтын талбайд тус сумын иргэд, гэр бүлүүд, сурагч, төрийн алба хаагчид болон Ахмад багш ажилчдын холбооны гишүүд, Нийслэлийн 1, 16, 35, 58 -р сургуулийн ахмад багш нар 2000 гаруй модыг сайн дураараа тарилаа. Жил ирэх тусам иргэдийн мод тарих идэвх нэмэгдэж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. 

Арга хэмжээг нээж, Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаа, Ногоон ази сүлжээ ТББ-ын Төслийн ахлах менежер Б.Хонгорзул нар үг хэлж, мод тарихаар ирсэн иргэдэд хэрхэн тарих заавар зөвлөмжийг өгч хамтдаа мод тарив. 

"Атар хамтын төгөл"-д салхины хамгаалалт болон жимс жимсгэний нийт 75 мянган мод тарих төсөл хэрэгжиж байна

Цөлжилтийг сааруулах, шар шороон шуургыг багасгах зорилгоор Баянхангай суманд 100 га талбай бүхий "Атар хамтын төгөл"-ийг байгуулжээ.

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 12

Үргэлжлэл дараагийн нүүрт

Говь хээрийн бүсэд цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах зорилгоор 98 сая мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 07

Бөхөн машинд дайруулдаг цэгт анхааруулах тэмдэг байршуулжээ

Ховдоос Говь-Алтай аймгийг хооронд нь холбосон засмал зам дээр 2022 онд хоёр бөхөн машинд дайрагдаж үхсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 02

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Цааш үргэлжлүүлэх