2025/06/26. Пүрэв гараг Дугаар: #3416

ОНЦЛОХ

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж байгаа хүн гэдэгт "сэтгүүлч, иргэн" ордоггүй

— Ч.Баяржаргал   2023 оны 10 сарын 16

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрсөн 7 хоногт УИХ-д өргөн барьсан. Энэ 7 хоногт хэлэлцэн батлах юм. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэгтэй холбоотой өргөн мэдүүлэх хуулийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэгтэй холбоотойгоор иргэдийн мэдэх эрхэд аюул учирлаа, хэвлэл мэдээллийн байгууллагад сэтгүүлчдийн эрхэд халдаж байна, нууц гэх халхавчаар хулгайгаа далдлах гэж байна.

Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахад өгөх ялын бодлогыг оруулах гэж байгааг эсэргүүцэж байгаа талаар МСНЭ шаардлага гаргасныг миний бие өглөө яаманд гардаж авсан. Энэ өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, мөрдөн шалгах ажиллагааны эсрэг гэмт хэргийн гол агуулгыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэдэг энэ гэмт хэрэг 1926 оноос хойш сүүлийн 100 жилийн хугацаанд манай улсын эрүүгийн хуульд хуульчлагдсан гэмт хэрэг байсаар ирсэн. Цаашид ч байх үйлдэл. 100 жилийн өмнө энэ үйлдэл 100-600 төгрөгийн торгуулийн ялтай байсан. 1940, 1960, 1986, 2002 оны Эрүүгийн хуулиар энэ үйлдэл бүгд гэмт хэрэг байсаар ирсэн. Ингээхдээ энэ хэргээр шалгадаг, хэрэг үүсгэдэг, хариуцлага тооцдог этгээдүүд нь тусгай субъект байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд жирийн иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ордоггүй онцлогтойгоор хуульчлагдаж ирсэн байдаг.

Сүүлийн буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хуульд энэ үйлдлийг мөн гэмт хэрэгт тооцсон. 

Тэр дотроо мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүн гэдэгт хэргийн оролцогч болон орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг хүнийг ойлгоно гэдэг Монгол Улсын дээд шүүхийн тайлбартайгаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ойлгохдоо нууцыг задруулж байгаа хүн гэж биднийг, иргэдийг хэлээд байна гэж ойлгоод олон нийтэд ташаа ойлголт төрүүлсэн байна.Үүнийг буруутгахгүй. Хуулийг хүн бүр ойлгож мэдэх албагүй, төөрөгддөг. Тиймээс түүхэн хөгжлөөс нь эхэлж тайлбарлаж байгаа нь энэ юм.

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж байгаа "хүн" гэж Эрүүгийн хуульд заасан этгээд нь сэтгүүлчид бид байна гэж ярьж байна. Тэгвэл манай улсын Дээд шүүхийн тайлбараар Эрүүгийн хуульд заасан "хүн" гэдэгт тусгай субъект гэж л ойлгодог. Тэр “хүн” гэж хөндлөгийн гэрчийг хэлж байгаа юм" гэлээ.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хоёр улсын их дээд сургуульд жил бүр оюутан солилцохоор тохиролцов

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш. Мирзиёев Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд /2025.06.25/ Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын яам дээд боловсролын салбарт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Өнөөдөр, маргааш цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 6 дугаар сарын хуваарийг зарласан. Дараах дүүрэг, хороо хэсгүүдэд өнөөдөр, маргааш буюу 6 сарын 23, 24-ний өдөр  9-18 цагийн хооронд цахилгааны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 23

Санал болгох

Энэ онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ

“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Улаанбурхан өвчний нөхөн дархлаажуулалтыг ЕСДҮГЭЭР сард багтаан зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны 6 сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө