2025/06/29. Ням гараг Дугаар: #3419

ОНЦЛОХ

Халуурч ханиалгах нь 4-5 хоногийн дараа багасаад, буцаад халуурч ханиалга ихэсвэл эмчид ханд

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 13

Олон хүн ханиад, томууг нэг өвчин гэж ойлгоод байдаг. Ханиад болон томуу нь ижил төстэй шинж тэмдгээр илэрдэг боловч өөр өөр өвчин. 

Ханиад, шуухинааны үед шинж тэмдэг аажим илэрч байхад томуу туссан үед шинж тэмдэг түргэн илэрдэг онцлогтой. 

  • Томуугийн А болон Б хүрээний вирүсээр үүсгэгддэг амьсгалын замын үрэвслийг томуу гэдэг.
  • Томуугийн вирүсээс бусад бүх вирүсээр /200 гаруй төрөлтэй/ үүсгэгдсэн амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин буюу ханиад шуухинаа гэдэг.

Томуугийн вирус 11 сарын 15-наас хойш эргэлтэд орж 3-р сарыг дуустал үргэлжилдэг. 

Томуу ба Ханиадыг шинж тэмдгээр нь хэрхэн ялгах вэ?

Томуу нь томуу төст өвчин буюу ханиад шуухинаанаас илүү хүнд явцтай. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрч хүндрэх хандлагатай байвал эмчид хандахыг зөвлөж байна. 

Хэзээ эмчид хандах вэ? 

3 сар хүрээгүй хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандана. Үүнд:

  • Амьсгалын тоо олшрох
  • Амьсгалахад бэрхшээлтэй болох
  • Уруул, нүүр хөхрөх
  • Цээж хонхолзох буюу хавирганы нумаар цааш татагдаж харагдах
  • Сүүлийн 8 цагт шээгээгүй, шээсний гарц эрс ховордох,
  • Өндөр халууралт, хамар битүүгээс амаараа амьсгалах,
  • Бөөлжих, суулгах зэрэг шалтгааны улмаас усгүйжлийн шинж илрэх, уйлахдаа нулимсгүй,
  • Унтаарах, татах зэрэг шинж илэрвэл заавал эмчид хандах хэрэгтэй.

Түүнчлэн халуурч, ханиалгаж байгаад 4-5 хоногийн дараа багасаад, буцаад халуурч, ханиалга ихэсвэл хатгалгааны шинж болж, хүндэрч байгаа тул эмчид хандаарай.

Эх сурвалж: НЭМҮТ

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Энэ онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ

“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 26

Улаанбурхан өвчний нөхөн дархлаажуулалтыг ЕСДҮГЭЭР сард багтаан зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны 6 сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 25

Санал болгох

Гадаадад эмчлэгдэх шаардлагатай байсан 6 хүүхдэд төгс засах мэс засал хийжээ

Франц улсын Страсбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан багтай ажиллаж нийт 36 өвчтөн (27... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 27

Борооны улмаас эвдэрсэн авто зам, явган хүний замыг гүйцэтгэгч байгууллагаар нь засварлуулна

Өчигдөр 2025.06.26 орсон борооны улмаас Энхтайваны өргөн чөлөө, Улсын драмын эрдмийн театрын орчим зам эвдэрч сүйджээ. Энэ талаар НЗДТГ-аас дараах тайлбарыг өгөв. Тус байршилд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Дулааны шугамын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 27