2025/05/20. Мягмар гараг Дугаар: #3379

ОНЦЛОХ

Гепатитын вирус нь элэгний эсийг гэмтээн үрэвсэл үүсгэж, элэгний хатуурал, хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

— Б.Батцэцэг   2022 оны 07 сарын 28

Өнөөдөр Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэ жил ''Гепатитын тусламж үйлчилгээг ойртуулья'' уриан дор тэмдэглэж байгаа юм. 

Дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь вирус гепатит. Гепатитын вирус нь элэгний эсийг гэмтээн үрэвсэл үүсгэж, элэгний хатуурал, хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. 

Монгол улсад зонхилон тохиолдох хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд элэгний хорт хавдар ордог бөгөөд энэ төрлийн хавдар нь B,C вирусээр үүсгэгддэг. Вируст гепатитын халдвартай хүмүүсийн 90 хувь нь халдвар авснаа мэддэггүй байна.

Дамжих зам: Гепатит С, В, Д нь вирусын халдвартай цус цусан бүтээгдэхүүн, халдвартай эхээр урагт, бэлгийн замаар дамждаг. 

Урьдчилан сэргийлэлт: 

  • Нэг удаагийн зүү тариур хэрэглэх,
  • Арьс салстыг гэмтээхээс зайлсхийх, 
  • Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, 
  • Сахлын татуурга, хумсны хутгыг бусадтай сольж хэрэглэхгүй байх,
  • Гоо сайхан, шивээс, цоолбор хийлгэхдээ нэг удаагийн хэрэгсэл ашиглах,
  • Гепатитын В вирусын эсрэг вакцинд хамрагдах.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар,  Өдөр бүр 3000 гаруй хүн В, С вируст гепатитын шалтгаант элэгний өвчнөөр нас барж байна. Гепатит С вирус нь эмчлэгдэх боломжтой. Шинэ төрлийн ВЭШҮ эмийн эмчилгээг бүрэн дуусгасан 10 хүний 9 нь эдгэрч байна.

Гепатит В вирусын эсрэг вакциныг хэрхэн хийлгэх вэ? 

Та вакцин хийлгэхээс өмнө В вирус илрүүлэх шинжилгээг заавал өгөх ёстой. Сөрөг гарсан шинжилгээний хариугаа аваад ХӨСҮТ-ийн Сайн дурын кабинетад болон харъяа дүүргийнхээ Сайн дурын кабинетад хийлгэх боломжтой. Нэг тун вакцины төлбөр нь 5000 төгрөг бөгөөд нэг дэх тун хийлгэснээс хойш нэг сарын дараа хоёр дахь тун хийлгэнэ. Хоёр дахь тунгаас хойш таван сарын дараа гурав дахь тунд хамрагдана. Гурван тунгаа бүрэн авснаар 10-15 жилийн дархлаа тогтох юм.



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө

Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар (ЧХОУНБГГ)-ын Хорио цээрийн албаны Эм, биобэлдмэлийн хяналт хариуцсан Гаалийн улсын байцаагч Т.Уранбилэг зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийн талаар дараах мэдээллийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 5 дугаар сарын хуваарийг зарласан. Дараах дүүрэг, хороо хэсгүүдэд өнөөдөр буюу 5 сарын 19-ний өдөр  9-18 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

МИАТ: Хөх хот чиглэлийн шууд нислэгтээ нээлтийн урамшуулал зарлалаа

МИАТ ТӨХК нь 2025 оны 6-р сарын 06-ны өдрөөс эхлэн ХӨХ ХОТ чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Баасан, Ням гарагуудад шууд нислэг үйлдэж эхэлнэ.Нээлтийн урамшуулал: Нэг талдаа 436,100₮ (Такс, хураамж багтсан үнэ)Хоёр талдаа 724,000₮ (Такс,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө

Он гарснаас хойш нийт 25094 гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл олгоод байна

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 25582 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 98.1 хувь буюу 25094 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож, 1.9 хувь буюу 488 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   17 цагийн өмнө