2025/06/14. Бямба гараг Дугаар: #3404

ОНЦЛОХ

Дэлхийн зэвсгийн наймааны гол тоглогч, мэргэжлийн тагнуулч этгээд MCS-ийн хувь эзэмшигч болох уу?

— Б.Түвшинбаяр   2019 оны 11 сарын 12

Сүүлийн өдрүүдэд манай томоохон бизнесийн группүүдийн нэг болох MCS өөрийн компанийн багагүй хувийг Америкийн нэгэн компанид зарах гэж буй талаар мэдээлэл гарах боллоо. Тэгвэл MCS-тэй хэлэлцээр өрнүүлж байгаа гэх АНУ-д бүртгэлтэй Cerberus гэж ямар компани, тус компанийн босс Стивен Эндрю Файнбург гэж хэн бэ.

Өдгөө 59 настай энэ хүнийг жирийн нэгэн бизнесмэн биш гэдгийг дэлхийн хэвлэлүүдээр гарсан мэдээллүүд батална. Түүнийг Нэгдсэн Улсын тусгай алба буюу тагнуулын байгууллагатай нууц сэжмээр холбогддог гэх бөгөөд одоогоос нэг жилийн өмнө Ерөнххийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газрын даргаар томилуулахаар зүтгүүлээд бүтэлгүйтэж байжээ. Учир нь сөрөг хүчин болох Ардчилсан Намынхны зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны улмаас Трампын энэ санал амжилтанд хүрэлгүй унасан аж. Ардчилсан Намын нөлөө бүхий улстөрчид энэ нөхрийг хууль бус мөнгөтэй холбоотой байж болзошгүй аюултай этгээд гэж үзсэн учраас тэр.

Бүр Жорж Бушийг Ерөнхийлөгч байх үеэс зэвсгийн наймаа, их хэмжээний мөнгөтэй нэр нь холбогддог байсан энэ эрхмийг Оросын зарим хэвлэлд “Мэргэжлийн тагнуулч, тусгай агентаар бэлтгэгдсэн этгээд” хэмээн бичжээ.

Түүний эзэмшлийн Cerberus Capital групп нь Америкийн хамгийн том буу үйлдвэрлэгч компани болох Freedom-ыг эзэмшдэг гэдгийг ч гадаадын хэвлэлүүдийн мэдээ батална. Тэр ч бүү хэл Жорж Бушийн шууд оролцоотойгоор Америкийн арми 2003 онд Ирак руу довтлоход Стивен Файнбургийг хөшигний цаанаас голлох үүрэгтэй оролцсон гэж үздэг хүмүүс ч Нэгдсэн Улсад олон бий.

Энэ нууцлаг эрхэм 2016 онд Трампыг Ерөнхийлөгч болгохын тулд сонгуулийн кампанит ажлыг нь их хэмжээний мөнгөөр ивээн тэтгэж байснаас гадна Америкийн Тагнуулын байгууллагыг толгойлохын тулд удаа дараа улайран зүтгээд амжилт ололгүй ялагдаж байсан гэх. Учир нь ганц Трамп ч биш, Жорж Буш түүнийг Тагнуулын дарга болгохоор оролдоод мөн л сөрөг хүчнийхний эсэргүүцлээс болж бүтэлгүйтэж байжээ.

Манай үндэсний томоохон аж ахуйн нэгж болох MCS-ийн 25 хувийг 100 гаруй сая ам.доллараар худалдан авахаар хэлэлцээр хийж буй гэх Cerberus групп, түүний толгойлогч Стивен Эндрю Файнбургийн мөрөөр мөшгихөд нэг иймэрхүү.

Эх сурвалж: Militarytimes.com, ABCNews.go.com, Russia Today

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хавдрын тусламж үйлчилгээг тухайн орон нутагтаа авдаг болно

Монгол Улс 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, өнгөрсөн оны статистик мэдээллээр хорт хавдрын 8169 шинэ тохиолдол, 4755 нас баралт бүртгэгдсэн ба 32029 иргэн хавдрын хяналтад байна. Дөрвөн нас... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Ерөнхий сайдаар томилвол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Санал болгох

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн захирал Э.Анхбаяр өглөө. Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр