2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

НОГООН ХУУДАС

Дэлхийн хамгийн анхны нүүрстөрөгчгүй эко арал

—   2018 оны 01 сарын 02

Өмнөд Солонгос улс дэлхийн хамгийн анхны агаар мандалдаа ямар ч нүүрстөрөгчийн давхар исэлгүй, эко арлыг байгуулахаар төлөвлөснөө дэлхий нийтэд зарлалаа. Одоогийн байдлаар 177  хүн амтай тус арлыг Гападо хэмээн нэрлэдэг бөгөөд эрчим хүчээ нар болон салхинаас 100 хувь гарган авах гэнэ. Ингэснээр агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэлийн хэмжээг тэг түвшинд барихаар энэхүү нүсэр төлөвлөгөөг хэрэгжүүлэгчид төлөвлөжээ.

Тус арлын тэргүүн хэмээх албан тушаалтай Жин Мюун Хваны хэвлэл мэдээллийнхэнд ярьснаар Гападо арал дээр хоёр том салхины цахилгаан станцыг суурилуулаад байгаа бөгөөд цаашид нарнаас эрчим хүч авдаг 48 төхөөрөмжийг арал дээр нэмж суурилуулах аж. Арал нийт 97 амины тохилог орон сууцтай байхаар төлөвлөсөн ба эдгээр тансаг орон сууцнууд бүгд зарагдана гэдэгт Жин Мюун Хван итгэлтэй байгаагаа ярьсан байна. 

Нүүрстөрөгчийн давхар исэлгүй, чөлөөт арал нь нэг талаас дэлхийд анхдагч, томоохон эко бүтээн байгуулалт боловч нөгөө талаас ашиг орлого сайтай бизнес болох нь харагдаж байна гэж Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлжээ. Өмнөд Солонгос улс Гападо хэмээх энэхүү эко арлыг амжилттай бүтээн байгуулж чадвал цаашид аялал жуулчлал, зугаа цэнгээний хамгийн том төв болох Жежү арлын зарим хэсгийг мөн адил агаар мандалд нүүрстөрөгч ялгаруулдаггүй эко бүс болгохоор төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Ecowatch.com


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө