2026/11/24. Мягмар гараг Дугаар: #3932

ОНЦЛОХ

COP17-ын үеийн болзошгүй эрсдэлд бэлэн байдлаа хамтарсан дадлагаар шалгав

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 03

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, ОБЕГ,  Эрүүл мэндийн яам, ЦЕГ,  Төрийн тусгай хамгаалалтын газар ,УСУГ,  Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК, МУЗН болон “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх шуурхай штаб, урьдчилан сэргийлэх бүлэг, гал түймэр унтраах бүлэг,  нүүлгэн шилжүүлэх бүлэг, эрэн хайх, аврах бүлэг, завьт эргүүлийн бүлэг, нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын газар болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Энэхүү дадлага сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын  гамшгаас хамгаалах төлөвлөгөө” болон салбар төлөвлөгөөг удирдлага болгож, болзошгүй гамшиг, ослын үед хариу арга хэмжээг хэрэгжүүлэх арга тактикийг туршиж, үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, салбар хоорондын уялдаа, холбоог дээшлүүллээ.

 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Монгол Улс газрын доройтол, цөлжилттэй тэмцэх санаачилгуудаа олон улсад танилцууллаа

Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 9-20-ны өдрүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (UNFCCC COP31) болж байна.Тус бага хурлын хүрээнд зохион байгуулсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 18

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн тогтолцоог БНСУ-ын туршлагаар сайжруулна

Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улс БНСУ-тай хамтран ажиллана.Энэ хүрээнд БНСУ-ын Үндэсний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 18

Санал болгох

Гурванбулаг сумын 423 хүүхдийг шүдний үзлэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамруулжээ

Булган аймгийн Гурванбулаг сумын хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ЭРҮҮЛ БУЛГАН – ЭРҮҮЛ ШҮД” арга хэмжээг хэрэгжүүлж байна.Тус арга хэмжээг Ц.Бадрал сангийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

Баянзүрх дүүрэгт гэр бүлийн бүх гишүүнд зориулсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны гэр хорооллын бүсэд гэр бүлийн бүх гишүүнд зориулсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний төвийн барилга ашиглалтад орлоо. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө