2018/02/21. Лхагва гараг Дугаар: #734

ЖАРГАЛАН

Линетт Смит: Хавдраас сэргийлэх сануулгуудыг хүмүүсийн чихэнд хүргэх хамгийн хэцүү

Хавдрын Үндэсний Зөвлөлийн сайн дурын ажилтан Линетт Смиттэй ярилцлаа. “Хавдрын Үндэсний Зөвлөл” нь 2014 онд байгуулагдсан ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм. Хавдартай өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах, хүн амд эрүүл аж төрөх чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлийн талаар судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Хатагтай Lynette Smith, Монголд Хавдрын Үндэсний Зөвлөлд ажиллах шийдвэр гаргах болсон шалтгааны тань талаар ярилцлагаа эхлэе. Энэ шийдвэрийг удаан бодож гаргав уу, шууд шийдсэн үү?

-Австралийн Засгийн Газрын Сайн дурын ажилтны хөтөлбөрийн хүрээнд Монголд ажиллах зарыг анх хараад яг надад тохирох ажил байсанд олзуурхан шийдвэрээ маш хурдан гаргасан.

Улаанбаатарт амьдрах нь танд ямар мэдрэмж өгч байна?

-Би Улаанбаатар хотод амьдрах дуртай. Зоогийн газар, кафе, музей, кино театр, цэцэрлэгт хүрээлэн гээд олон сайхан газартай, амьдрахад их тохиромжтой шүү.

Өмнө нь Австралид Хавдрын зөвлөлд ажиллаж байсан гэсэн.

— Д.Урангоо   2018 оны 02 сарын 06

Үргэлжлэл дараагийн нүүрт

Р.Ганбаатар: Хүүхдээ амнаасаа хооллох нь ходоодны өвчин халбагадан өгөхтэй адил

Монголчуудын хамгийн их өвддөг хавдруудын хоёрдугаарт ходоодны хорт хавдар бичигддэг. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2018 оны 02 сарын 05

Б.Ганзориг: Өнөөдөр төрж буй хүүхдүүд гучин жилийн дараа уушигны хорт хавдраар өвдөхөд гайхалтгүй

Жилд уушигны хорт хавдрын 400 шинэ тохиолдол бүртгэгддэг. Монголчууд хамгийн их өвдөж буй хорт хавдрын гуравт уг өвчин... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2018 оны 02 сарын 01

Доктор Ж.Чинбүрэн: Шарталтын зовиур элэгнийхээ 60 хувийг тайруулсан мэс заслын дараах үетэй адилхан

Францын мэс заслын академийн гишүүн, ХСҮТ –ийн захирал, АУ –ны доктор Ж.Чинбүрэн танд зөвлөж... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2018 оны 01 сарын 30

Судлаач Т.Чимэдцэрэн: Америк хүн тэрбум 200 саяар үнэлэгдэж байхад монгол хүн 10 дахин бага үнэлгээтэй

“Монгол хүний үнэлэмжийг R.Inglehart-ийн загвар ашиглан үнэлэх нь” сэдвээр та судалгааны ажил хийсэн юм байна. Дэлгэрэнгүй

— П.Хангал   2018 оны 01 сарын 20

Цааш үргэлжлүүлэх

Тусгалын Технологи болон дизайны түнш: Batu Digital