2025/06/23. Даваа гараг Дугаар: #3413

ОНЦЛОХ

Бодит судалгаанд суурилсан хүүхдийн хоолны "Шим тэжээлийн тэнцвэртэй цэс"-ийг танилцуулав

— Ч.Баяржаргал   2024 оны 08 сарын 20

Орон нутгийн онцлогт тохирсон орц найрлага бүхий “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” хүүхдийн хоолны номыг боловсруулж, өнөөдөр танилцуулав.

Боловсролын яам, Япон Улсын олон улсын  хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хамтран ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд Өвөрхангай, Дундговь аймаг болон нийслэлийн сургуулиудаас сонгон хүүхдийн эрүүл мэндийн шим тэжээлийн байдалд судалгаа хийн, гарсан үр дүнд үндэслэн шаардлагатай эрдэс, амин дэмээр баялаг цэсийг боловсруулан гаргаж, хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номд шим тэжээлийн агууламжийг өнгөний системээр илэрхийлсэн 99 нэр төрлийн сургуулийн хоолыг багтаан, энгийн аргаар сонгон хэрэглэх хувилбарыг оруулж ирсэнээрээ онцлогтой. Ингэхдээ бодит судалгаа болон жишиг төслийн үр дүнд суурилан боловсруулснаас гадна цэвэр жин, шим тэжээл болон үнийн тооцооллыг уг цэсийн номд тусгав.

Цаашид улс орон даяар хүүхдийн хоолны шим тэжээлийн тэнцвэрт өнгөний системийг хэрэгжүүлж, цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлд оролцогч талууд, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад хоол хүнсний шим тэжээлийн талаарх мэдлэгийг олгох аж. 

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээлийн өнгөний систем:

  • Шар: Нүүрс усны эх үүсвэр
  • Улаан: Уургийн эх үүсвэр
  • Ногоон: Амин дэм, эрдэс бодисын эх үүсвэр
  • Цэнхэр: Кальци, уургийн эх үүсвэрийг тус тус тэмдэглэсэн байна.

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

ИНТЕРПА: Цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалтын байгууллагууд туршлага солилцож байна

Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурлыг Монголд анх удаа /2025.06.20/ зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 20

ЗГ: Багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны 06 сарын 18-нд болж, төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг хэлэлцэж эхэллээ.Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 19

Санал болгох

Өнөөдөр, маргааш цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 6 дугаар сарын хуваарийг зарласан. Дараах дүүрэг, хороо хэсгүүдэд өнөөдөр, маргааш буюу 6 сарын 23, 24-ний өдөр  9-18 цагийн хооронд цахилгааны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

Г.Занданшатар: Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж байгаа нь сэтгэл өвтгөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар /2025.06.23/ Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Тэрбээр, Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэл өглөө. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө