2026/11/07. Бямба гараг Дугаар: #3915

ОНЦЛОХ

324 мянган хүүхдийг хараа, зүрх, нуруу, сэтгэц, хөгжлийн эрсдэлийг илрүүлэх үзлэгт хамруулна

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 31

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2026-2027 оны хичээлийн жилээс улс орон даяар үе шаттай эхлүүлнэ. Үзлэгийг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн эмч нарыг эрт илрүүлгийн үзлэгийн сургагч багшаар бэлтгэжээ. 

Уг эрт илрүүлгийн үзлэгт сургуулийн өмнөх боловсролын 53,598 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн I, VI, X ангийн 270,689 суралцагч, нийт 324,287 хүүхэд хамрагдахаар төлөвлөжээ.

Үзлэгийг эрүүл мэнд, боловсролын мэргэжлийн байгууллагууд, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн байгууллага, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд хамтран хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн үзлэгийн гол онцлог нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэн эрүүл мэндийн олон үзүүлэлтийг цогцоор нь үнэлж, эрсдэлийг өвчин даамжрахаас өмнө илрүүлэхэд чиглэж байгаа юм. Тухайлбал:

  • Өсөлт, бие бялдрын хөгжил;

  • Харааны чадал, харааны эмгэг;

  • Зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ;

  • Нурууны муруйлт;

  • Хавтгай тавхай;

  • Хөгжлийн хоцрогдол;

  • Аутизмын хүрээний эмгэгийн эрсдэл;

  • Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх зэрэг үзлэг, тандалтыг хийх юм.

Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор цэцэрлэгийн хүүхэд болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах товлол, заавар, удирдамжийг баталж, мөрдүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн үзлэгийн дүн, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хүүхдийг дараагийн шатны үзлэг, оношилгоонд шилжүүлэх, өвчин эмгэг илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад авах, шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх аж.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Улирлын урьдчилсан төлөв: 11 дүгээр сард төв, зүүн аймгуудад хүйтэн, хур тунадас ахиу орно

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлалын Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 11 сараас 2027 оны 1 дүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Жич:... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 30

МИАТ-ийн Бангкок чиглэлийн зорчигчид The mall group-ийн худалдааны төвүүдэд хөнгөлөлт эдэлнэ

МИАТ ТӨХК нь  Тайландын Бангкок хот дахь  The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ. Ингэснээр  МИАТ (OM)-ийн Бангкок чиглэлийн нислэгээр зорчигчид суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан Тайланд... Дэлгэрэнгүй

— Батцэцэг   2026 оны 10 сарын 27

Санал болгох

БНСУ бүлэг жуулчлалын болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгоно

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Х хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотноо болж, хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин, боловсрол,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 04

Хүрэн баавгайн ичээнд орох хугацаа цаг агаар, идэш тэжээлээс хамаардаг

Намрын улирал дуусаж, өвөл ойртож буй энэ үед хүрэн баавгай ичээндээ орохоор бэлтгэж, идэш тэжээлээ эрчимтэй хайдаг. Гэвч энэ жил Монгол Улсад баавгай суурьшлын бүс, малчин айл, хот суурин газарт ойртох тохиолдол олноор бүртгэгдэж, хүн, мал руу... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 30