2025/07/18. Баасан гараг Дугаар: #3438

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Харвардын их сургуульд “Монголын хөгжлийн форум” зохиогдлоо

—   2016 оны 02 сарын 19

Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд  өчигдөр  "Монголын хөгжлийн форум" зохиогджээ. Тус сургуулийн монгол оюутнууд болох Б.Отгонбат, С.Эрдэнэболд, Б.Ундрал, Г.Цолмонбаатар, Б.Уянга, С.Санасэр, Э. Цовоо нарын зохион байгуулсан уг форумд Харвард, Массачусетсийн технологийн их сургууль болон Бостон орчмын сургуулиудад багшилж, сурч байгаа монгол судлаачид, оюутнууд, түүнчлэн дэлхийн 70 гаруй орноос Харвардад сурч буй оюутан, судлаачид өргөнөөр оролцсон байна.

Монгол орноо олон улсад илүү ихээр сурталчилах,  хөрөнгө оруулалт татах, дэлхийд тэргүүлэгч судалгаа шинжилгээний институтын хэмжээнд монголын сайн нэрийг бататгах зорилгоор  уг үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар санаачилсныг Харвардын их сургуулийн судалгааны хүрээлэнгүүд санхүүжүүлжээ. Харвардын Төрийн удирдлагын сургуулийн 2015 оны төгсөгч Л.Оюун-Эрдэнэ, Д.Идэр,  Бизнесийн сургуулийн төгсөгч О.Батнайрамдал эх орноо сурталчилах арга хэмжээг өнгөрсөн жил анх удаа хийсэн ажээ.

Энэ удаагийн форумд Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд Б.Алтангэрэл, НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, ЗГ-ийн Хэрэгжүүлэгч агентлаг, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Энхболд нарын төлөөлөгчид, Харвардын их сургуулийн нэр хүндтэй, нөлөө бүхий профессорууд болох Рикардо Хаусмэн, Дэвид Кинг, Стив Жардин нарын зочид, Мянганы сорилтын сангийн төлөөлөгчид оролцон илтгэл тавьж хэлэлцүүлэг хийсэн байна.

 Эх орныхоо хилийн дотор өвөр зуураа тушилцаж суух бус олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай Монголыг бүтээхэд хүн бүр эрвийх дэрвийхээрээ хүчээ нэгтгэхийг зохион байгуулагч залуус уриаллаа.



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Судалгаа: 10 хүмүүжигч хүүхэд тутмын 8 нь элэг бүтэн гэр бүлд өсөөгүй байв

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн суурь судалгаагаар гэмт хэрэгт холбогдоход нөлөөлж буй зарим хүчин зүйлс нь сургуулийн завсардал байсан бөгөөд хүмүүжигч хүүхдүүдийн 36.7% нь сургууль завсардсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 09

Зодуулж, шийтгүүлж өссөн хүүхэд том болоод хүчирхийллийн хэлбэрийг хэвийн зүйл мэтээр хүлээн авдаг

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр". Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны энэ өдөр хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулахын төлөө дуу хоолойгоо илэрхийлж, нөлөөллийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 04 сарын 30

Санал болгох

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгав

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд 30 мянган иргэн саналаа ирүүлжээ.ЗГХЭГ-ыг дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: “E-mongolia”-аар дамжуулан 30 мянга орчим иргэн Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд саналаа... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09

ХӨВСГӨЛ: "Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор" нээлтээ хийлээ

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ.Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09