2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ОНЦЛОХ

Зүрх судасны өвчлөлийг бууруулах Швейцарийн хөтөлбөрт Оном сан шалгарчээ

— П.Хангал   2017 оны 10 сарын 21

Эрүүл мэнд, боловсролын салбарт эерэг өөрчлөлт авчирахаар зорьж, бодит ажлууд санаачлан үр дүнд хүрч буй Оном сан нэгэн шинэ төсөл эхлүүлжээ.

Монгол хүний нас баралтын үндсэн шалтгаан болсон зүрх судасны өвчлөл, тэр дундаа артерийн даралт ихдэлтийн эсрэг  “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөр тун удахгүй хэрэгжиж эхэлнэ.  Уг хөтөлбөрийг Швейцарийн Новартис сангийн тусламжтайгаар хэрэгжүүлэх юм. Тус сан уг хөтөлбөрөө дэлхийн гурван улсыг сонгон авч хэрэгжүүлж байгаагийн нэгээр манай улс шалгарсан байна.

 Эрүүл мэндийн салбарт Оном сангийн санаачлан боловсруулсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж, элэгний вирүсийн асуудлыг хурцаар хөндөж тавьж, дэлхий нийтийн анхаарлыг Монголд татаж чадсаныг Новартис сан үнэлэн, манай улсыг шинэ хөтөлбөртөө сонгосон байна.

“Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөр нь нийслэлийн нийт өрхийн эмнэлгүүдээр дамжуулан иргэдийн дундах артерийн даралт ихдэлтийн хяналтыг сайжруулах, эмч мэргэжилтнийг чадавхижуулах, иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлд голчлон ажиллах юм байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

Он гарсаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 125 хүн холбогджээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө