2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

ЭМЧИЙН ӨРӨӨ

Замын түгжрэл асуудал биш болох нь

— Т.Наранцэцэг   2017 оны 10 сарын 12

АНУ-ын Thinkmodo компани замын түгжрэлд удаан зогсох дургүй жолооч нарт зориулан Hum rider нэртэй тун сонирхолтой машиныг зохион бүтээжээ. 

Уг төслийг Jeep Cherokee Wagon автомашины үйлдвэрт хэрэгжүүлсэн байна. Энэ машины цоо шинэ гайхамшиг юу вэ гэвэл тэвшийг нь гурван метр орчим өндөрт өргөх хүчин чадалтай механизм тавигдсанд оршино гэж Mashable мэдээлсэн байна. Ганцхан товчлуур дээр дарснаар машины кабиныг дээш өргөхтэй зэрэгцэн дугуйнууд нь хоёр талруугаа тэлэгдэж өмнөх машинуудын дээгүүр чөлөөтэй явж өнгөрөх юм байна. 

Энэхүү машиныг бүтээхэд Jeep Cherokee Wagon стандартын машины загварт зарим нэг өөрчлөлт оруулан, жин өмнөх загвараасаа хоёр дахин нэмэгдэж дөрвөн тонн болсон байна. Мөн бусад хөдөлгөөнд оролцогч машинуудыг гэмтээж сэвтээхгүйн тулд дөрвөн талдаа видеокамераар тоногложээ. HumRider машиныг Калифорни мужийн Ланкастер хотын гудамжаар туршилтад оруулсан байна.


https://www.youtube.com/watch?v=iByCeXyD9z8

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   14 цагийн өмнө

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   27 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө