2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

ГЭГЭЭН АНИР

Залуужуулах эмчилгээний гайхалтай 3 дэвшил

— Д.Урангоо   2017 оны 10 сарын 12

“Тод Каннам”  эмнэлэг нь анх 2013 онд Гоо сайхны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгээр гараагаа эхэлж байсан бол одоогоор арьс гоо засал, арьс арчилгаа эстетик, эрэгтэйчүүдийн мэс засал, “аnti-аging” буюу залуужуулах эмчилгээ зэрэг бүх төрлийн гоо сайхны тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг гоо сайхны нэгдсэн эмнэлэг болон өргөжөөд байна. Залуужуулах эмчилгээнд ашигладаг маш олон аргууд байх боловч тус эмнэлгийн үйлчлүүлэгчид хамгийн ихээр сонгон хийлгэдэг гурван төрлийн эмчилгээг онцлон танилцуулж байна.

1.Арьс чангаруулан залуужуулах тариа 

Хүн хөгшрөх тусам дэлхийн татах хүчний нөлөөнд улам ихээр өртөж, арьс доош сулран унжих, үрчлээтэх байдал нүдэнд хамгийн түрүүнд тусдаг билээ. Арьс хөгширөхийн хэрээр өөрийгөө хамгаалах чадвар нь муудаж, ус чийгээ алдаж эхэлдэг. Мөн арьсны араг яс хэмээгддэг коллаген, гиалуроны хүчил зэрэг уургуудын нийлэгжил багасч арьсыг тогтоон барих чадвар муудна.

 Иймд сүүлийн үеийн залуужуулах эмчилгээнд өргөн ашиглаж буй эмчилгээний арга бол арьсанд шууд тарьж хийдэг “Арьс чангаруулах тариа” юм. Энэхүү тариа нь үрчлээг тэнийлгэн арьсыг чангаруулахаас гадна гүн чийгшүүлэх үйлчилгээ бүхий гиалуроны хүчил ба нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй PDRN, нөсөө толбо үүсгэгч миланин бодисын нийлэгжилтийг дарангуйлан арьс цайруулагч гэх мэт маш олон төрлийн давхар найрлагатай тул нэгэн дор 3-4 төрлийн үр дүнг үзүүлэх эмчилгээний гайхалтай арга юм. Энэхүү эмчилгээг 7хоногийн давтамжтайгаар 3-5 удаа хийж байж төгс үр дүн гардаг.

“Тод Каннам” эмнэлгийн “Залуужуулах эмчилгээний төв”-ийн бас нэгэн онцлог бол бүх төрлийн тариа эмчилгээг арьс арчилгаа эстетиктэй хослуулах байдлаар хийдэг явдал юм. Ингэснээр үйлчлүүлэгч зөвхөн нүүрэндээ тариа хийлгээд гарах бус арьсыг гүн цэвэрлэх, гуужуулах, тусгай найрлага бүхий “ампул” түрхэн шингээх гэх мэт арьс арьчилгааний үйлчилгээг давхар авах бололцоотой.

2. Жинхэнэ эрч хүч гэж юу болохыг танд мэдрүүлэх “ЭРДЭСИЙН КОКТЕЙЛЬ”

Дэлхийн хамаг л гоо үзэсгэлэнтэй,   эрч   хүчтэй бүсгүйчүүд,   шилдэгт тооцогдож  яваа   залуучуудын   нууц   нь   яахын   аргагүй   энэхүү “Эрдэсийн коктейль” болох нь нэгэнт ил болоод байгаа ажээ. Хүний эрдэс, шим тэжээлийн дутагдлыг дотроос нь нөхөн өгч эрүүлжүүлэх, хөгшрөлтийн эсрэг хамгийн сүүлийн үеийн  эмчилгээний арга юм. Энэхүү дусал тарианы найрлаганд магни, кальц, витамин B3, B6, B5, C, B1 болон бусад олон төрлийн эрдэс минералууд багтсан.

 Эмчилгээг дараах тохиолдолд санал болгодог. -Дутагдаж буй бүх амин дэм, эрдэс бодисыг нөхөх, -Арьсыг чийгшилт сайтай, эрүүл болгох, -Үсний уналттай хүмүүс, -Булчин шөрмөсний таталтанд, -Төрөлт болон тээлтийн үед илэрдэг жирэмсний хожуу хордлого тайлахад, -Бамбай булчирхайн өвчлөл, архагшилтыг намдаах, -Арьсны үрэвсэл, -Хагалгааны дараа нөхөн сэргээх, -Хурц мэдрэлийн үрэвсэл, ууцны мэдрэлийн үрэвсэл, үе мөчний үрэвсэл , шилэн хүзүү мөрний өвдөлт, -Хавдар болон арьсны гэмтэл, -Толгой таллаж өвдөх, -Ядарч сульдах, -Өвдөлт болон өвдсөний дараах биеийн эсэргүүцэл суларсан үед, -Шим тэжээл дутагдал, биеийн жин хасагдах үед... “Эрдэсийн коктейль”-ийг 7-14 хоногийн давтамжтайгаар, 8-10 удаа хийх бөгөөд жинхэнэ эрч хүч гэж юу болохыг танд мэдрүүлэх болно.

3.Лазер   эмчилгээг   орлох, гоо   сайхны   салбарын хамгийн шинэлэг эмчилгээний арга: АРЬС ЦАЙРУУЛАХ ТАРИА

“Тод   Каннам”  залуужуулах эмчилгээний төвийн хамгийн эрэлттэй бас нэгэн эмчилгээ бол арьс цайруулах тариа эмчилгээ юм. Нүүрний арьсанд шууд тарих байдлаар хийгдэх бөгөөд нөсөө толбо үүсгэгч миланиний нийлэгжилтийг саармагжуулах замаар үүссэн нөсөө толбыг бүдгэрүүлэх, цаашид нөсөө толбо үүсэх, арьс борлохоос урьдчилан сэргийлэх ач тустай. Түүнчлэн чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх давхар залуужуулах үр дүн сайтай. 

Арьс цайруулах үйлчилгээтэй олон төрлийн лазер эмчилгээ байдаг боловч арьсыг гэмтээх, эмчилгээний дараа өөрийн арчилгаа муу байсан тохиолдолд арьс бүр илүү борлох, харлах гэх мэт сөрөг нөлөө дагуулдаг. Харин энэхүү арьс цайруулах тариа нь арьсанд ямар нэгэн гэмтэл өгөхгүй, сөрөг нөлөөгүй учир залуужуулах эмчилгээний  салбарт өргөн ашигладаг. 

Одоогоор энэхүү тариа эмчилгээг Монголдоо “Тод Каннам” гоо сайхны нэгдсэн эмнэлгийн “Залуужуулах эмчилгээний төв” л дангаараа нэвтрүүлэн хийж эхлээд байгаа юм.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Орчин үеийн топ 10 номын сан

1. Нидерландын Воок Моuntain номын санНидерландын Спижкенис хотын төвд орших сэтгэл татам тунгалаг өнгөтэй барилга бол “Номоор бүтсэн уул” хэмээх өргөө юм. Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2021 оны 10 сарын 18

"National Life"-ийн захирал Г.Монголхүү: Бид 412 сая төгрөгөөр нэг хүний элэг солиулж, 10000 хүнд нөхөн төлбөр олгоод байна

Орчин үед бизнесийн чансаа зөвхөн олсон ашгаар хязгаарлагдахаа больжээ. Тухайн бизнес, үйл ажиллагаа нийгэм, хувь хүний амьдралд үзүүлэх нөлөөлөлд хэрэглэгчид үнэлгээ өгч, бизнес эрхлэгчийн нэр хүнд ч үүнтэй холбоотойгоор хэмжигддэг цаг ирээд байна. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2019 оны 12 сарын 03

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө