2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

Улаанбаатар бол хөлдүү, царцдасан хот

— Б.Түвшинбаяр   2018 оны 01 сарын 03

Америкийн “Newsweek” сэтгүүлийн сурвалжлагч манай нийслэл хотод ирж сурвалжлага бэлдээд буцжээ. Тус сэтгүүл Улаанбаатар хотыг Азидаа төдийгүй дэлхийд хамгийн их агаарын бохирдолтой хот хэмээн цоллосон байна. Ингээд “Newsweek”-ийн сэтгүүлч Элеанор Россын нийтлэлийг товчлон хүргэе.

Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй Улаанбаатар хотод өвлийн улиралд өглөөний 11:00 цаг гэхэд захаасаа эхлээд өтгөн шар манан татсан байхыг харж болно. Үнэн хэрэгтээ энэ бол байгалийн манан биш, харин тус хотын агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл болсон утаа юм.

Улаанбаатар хотыг цахилгаанаар хангагч хэд хэдэн цахилгаан станцаас гадна ядуусын хороолол болох гэр хорооллын айлуудын зуухандаа түлэх асар их хэмжээний нүүрснээс ялгарах энэ утаа өөрийн эрхгүй хоолой амыг хорсгон, энэ хотод ирсэн хэнбугайн ч уур цухлыг барах нь дамжиггүй. Монголын нийслэл Улаанбаатар хот өнгөрөгч оны 12 сард хийсэн судалгаагаар агаарын бохирдлын хэмжээгээрээ БНХАУ-ын нийслэл Бээжин хотын дараа дэлхийд хоёрдугаарт орсныг энд сануулахад буруудахгүй болов уу.

Сая гаруй хүн амтай энэ хотод амьдарч буй хэдэн мянган гэр бүлүүдийн хувьд агаарын бохирдлоос гадна дэлхийн хамгийн хүйтэн өвлийг арай гэж эсэн мэнд давж гарахын төлөөх томоохон байгалийн шалгуур, тэмцэл явагддаг гэж хэлж болох юм шиг санагдлаа. Тийм ээ. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын төв хэсгээр хэдхэн минут аялж үзлээ. Хуучны ЗХУ-ын үеийн уйтгартай, бараан хотуудын дүр зураг өөрийн эрхгүй сэтгэлд бууна. Дээр нь мөсөн галавын үеийн царцдас гэж зүйрлэн хэлж болмоор тэс хөлдүү, бас утаандаа баригдсан гэрийн хорооллын хэдэн мянган монгол гэрүүд.

Энэ хотын оршин суугчдын өөрсдийнх нь ярьж байгаагаар сүүлийн 30 жилийн дотор л энэ хот ийнхүү утаандаа баригдсан гэнэ. Түүнээс өмнө энэ хот Азидаа хамгийн цэвэр цэмцгэр, утаагүй хотуудын тоонд ордог байсан гэнэ лээ. Монголчууд өөрсдөө “зуд” хэмээн нэрлэдэг байгалийн онц ноцтой үзэгдлээс болж жил болгон орон нутагт амьдардаг олон мянган малчин айлууд хонь, үхэр зэрэг амьжиргааны гол хэрэгсэл болсон аж ахуйгаа бүрэн алдаж сүйрдэг аж. Ингэж амьжиргааны хэрэгслээ алдсан малчин айлууд жил бүр нийслэл хот руугаа олноороо дүрвэн ирнэ. Харин тэдний амьдрах газар нь ядуусын хороолол буюу гэрийн хороолол. Өвөл болж, гадаа хүйт ороход тэд хүссэн хүсээгүй нүүрс түлэхээс өөр аргагүй болдог. Харин засгийн газрын тухайд тэд өөрсдийн хотынхоо утааг бууруулахын тулд чадах бүх арга хэмжээгээ авч байгаа хэмээн тайлбар тавьж буй боловч бодит байдал дээр Монголын нийслэл Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой, бас хамгийн хүйтэн, хөлдүү царцдасан хот хэвээр байсаар л.

Эх сурвалж: Newsweek

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Урьдчилсан захиалга авч, хугацаандаа ашиглалтад оруулаагүй барилгуудын мэдээллийг иргэдээс авч байна

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг мэдэгдэх боломжтой.Тухайлбал иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

“Парис-2024” олимпын бэлтгэл ажилд 25.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурал Худалдаа аж үйлдвэрийн их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 25

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26