2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ОНЦЛОХ

"Цөмөөхэй" амилах өдрүүд айсуй

— Д.Урангоо   2017 оны 12 сарын 24

Дэлхийн олон оронд шинэ жилийн баяраар уламжлал болон тоглогддог, 120 гаруй жилийн түүхтэй “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн тавилтыг шинэчлэн үзэгчдэд хүргэсээр энэ өвөл дөрөв дэх удаагаа толилуулах гэж байна. 

Дуурийн театрын тайзнаа гайхамшигт цас будралтаараа анх үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлж,  зургаан см-ээс 9 см хүртэл өндөр болох гацуур модоор чимсэн тайзнаа агаарын том бөмбөлөг хөөргөсөн гээд “Цөмөөхэй” балет үзэгчдийг жинхэнэ утгаараа үлгэрийн гайхамшигт орноор аялуулдаг юм. Тийм л гойд сонин мэдрэмжийг төрүүлж чадахуйц хараа булаам тайз засал, хувцаслалт нь АНУ-ын “Бостон балет” компанийн бүтээл ажээ.

Дэлхийн сонгодог урлагийн соёлыг эх орондоо авчирч, олон улсын хэмжээнд үнэлэгддэг олон чадварлаг бүжигчдийг харж бишрэх боломжийг монгол үзэгчиддээ олгож байгаагийнх нь төлөө Соёлын элч, МУГЖ Д.Алтанхуягт сонгодог урлагийн фенүүд үргэлж талархалтай ханддаг. Түүний зургаан жилийн өмнө үүсгэн байгуулсан  “Монголын балетын хөгжил сан”-гийн гадаад харилцаа улам бүр өргөжин тэлсээр байгаа гэнэ.  Энэ жилийн “Цөмөөхэй”-д БНСУ-ын  Korea Youth Ballet Stars компанийн бүжигчид оролцон тоглоно.

Түүнчлэн “Цөмөөхэй” балет жил бүр олон арван хүүхдийг оролцуулан, театрын алтан тайзнаа бүжиглэх мөрөөдлийг нь биелүүлэн, хүүхэд насных нь мартагдашгүй дурсамжийг бүтээдэг билээ. Энэ удаад “Цөмөөхэй” балетд оролцох 8-17 насны хүүхдүүдийн  сонгон шалгаруулалтаар нийслэлийн бүх балетын сургуулиудаас 110 хүүхэд шалгаруулж авсан байна. МУГЖ Д.Алтанхуягийн байгуулсан "Монголын үндэсний балет сургууль"-ийн хүүхдүүдтэй нийлээд энэ жилийн тоглолтонд 180 хүүхэд оролцоно. Гол дүрийн Клара охины дүр бүтээх эрхийн төлөөх хамгийн өрсөлдөөнт шалгаруулалтанд Б.Эмүжин, Б.Анаргэрэл нар шалгарчээ.

 "Монголын балетын хөгжил сан"-гийн гадаад харилцааны хүрээнд МУГЖ Д.Алтанхуяг өнгөрөгч онд Франц, Куба, БНСУ болон Нью-Йорк, Шанхай, Бостоны балетын сургуулиудтай ажлын уулзалт хийж багш, сурагчдын солилцоог 2018 оноос эхлүүлэхээр болсон сайхан мэдээтэйгээр тус хамт олон “Цөмөөхэй”-гөө амилуулах нь ээ.



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр