2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ОНЦЛОХ

Ц.Оюунбаатар: Зөвшөөрөлгүй дайрч орсон асуудлыг шалгахыг шаардаж байна

— З.Ариунболор   2016 оны 03 сарын 23

-ХАВРЫН ЧУУЛГАНААР ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫГ ТОМИЛНО-

Өчигдөр үдээс хойш АТГ-ын ажилтнууд  Монгол Улсын Шадар сайдын Төрийн ордон дахь албан өрөөнд дайрч орсон мэдээлэл дорхноо л түглээ. Шадар сайд Ц.Оюунбаатарын хэлснээр тэдгээр учир битүүлэг хүмүүс бичиг баримтаа ч үзүүлээгүй юм байна. Мөн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр тулган шаардах бичиг өгөхийг завдсан гэнэ. Төрийн ордонд тусгай үнэмлэхтэй эсвэл тухайн албан тушаалтны зөвшөөрснөөр түр үнэмлэхтэй хүн нэвтрэх эрхтэй байдаг. Гэтэл тэдгээр хүмүүс хэний зөвшөөрлөөр яаж орж ирсэн нь тодорхойгүй гэж Шадар сайд мэдэгдсэн.

Харин АТГ-ын ажилтан Т.Мөнхтунгалаг “Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа. Н.Энхбаярт нийт таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт өнөөдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн” гэсэн юм. Юутай ч  Шадар сайд Ц.Оюунбаатараас байр суурийг нь сонслоо.

-Болсон явдлын талаар танаас тодруулая?

-Монгол Улсын Шадар сайдын өрөөнд гаднаас дөрвөн хүн ямар ч бичиг баримтаа үзүүлэлгүй дайрч орж ирсэн. Ингэхдээ МАХН-ын дарга болон намын зарим удирдах хүмүүс хуралдаж байхад албан бичиг өгнө гэж дайрсан. Мөн камераар бичлэг хийсэн байгаа юм. Энэ бол Монгол Улсын хууль тогтоомж, түүний дотор Төрийн ордны тухай хууль, УИХ-ын гишүүний тухай болоод Засгийн газрын гишүүний тухай хууль гээд олон хуулийг зөрчсөн асуудал.

-Ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй юм уу?

-Шадар сайдын албан өрөөнд ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй учраас тухайн хүмүүсийг өөрсдийнх нь яриагаар АТГ-ын хүмүүс гэж дүгнэж байгаа. Нэгэнт холбогдох хуулийг зөрчсөн учраас бид нэгдүгээрт, энэ тухай тайлбар гаргахыг АТГ-ын дарга Н.Ганболдоос шаардаж албан бичиг илгээсэн. Хоёрдугаарт, Төрийн тусгай обьект дээр бидний урилгаар юм уу, зөвшөөрлөөр түр үнэмлэхтэй хүмүүс орж ирдэг. Гэтэл тийм зөвшөөрөлгүй хүмүүс Монгол Улсын Шадар сайдын албан тасалгаанд дайрч орж ирж байгаа нь хууль ёс, хүний эрх, төрийн албаны аюулгүй байдлыг зөрчиж байгаа хэрэг юм. Үүнийг миний бие УИХ, Засгийн газрын гишүүний хувьд, хүний эрхийн салбарт ажилладаг хуульчийн хувьд хариуцлагатай хэлмээр байна. Монгол Улс дэлхийн 100 гаруй орны зочид төлөөлөгчийг хүлээн авах  том чуулган (АСЕМ) хийх гэж байна. Ази, Европын 80 гаруй орны төр засгийн тэргүүнүүдийн уулзалт болох гэж байна. Ийм онцгой үед Төрийн ордонд тусгай зөвшөөрөлгүйгээр, Шадар сайдын ажлын албанд мэдэгдэлгүйгээр дайрч орж ирж байгаа явдлыг хуульзүйн дагуу мөрдөн шалгахыг шаардаж байна. Энэ бол хүний эрхийн наад захын хэм хэмжээг зөрчсөн, бүр ноцтой ярих юм бол Монгол Улсад хүний эрхийг хангах, төрийн албаны аюулгүй байдлыг хангах хууль тогтоомжууд хэрэгжихээ байсны илрэл боллоо. Өөрөөр хэлбэл, гадны зочдод төдийгүй Монгол Улсын төрийн албан хаагчдын аюулгүй байдлыг сахин хамгаалах боломжгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Шадар сайд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хаврын чуулганаар Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэлээ.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр