2026/07/19. Ням гараг Дугаар: #3804

НОГООН ХУУДАС

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 3 жилд 84 сая мод тарьж ургуулаад байна

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. 

Тэрбум мод тарьж, арчлан, хамгаалж, ургуулах уг үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн томоохон аж ахуй нэгж, байгууллагууд бүгд өөрсдийн оруулах хувь нэмрийн талаар амлалтаа өгсөн юм. 

Тэгвэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн гурван жилд 86 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 84 сая модыг тарьж арчлан ургуулж, 1,9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөн сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалаад байгаа талаар МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалтын үеэр дурдлаа. 

Мөн тэрбээр, Монгол Улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын зөрүүг тэглэхийн тулд эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, хот байгуулалт зэрэг салбарт дэвшилтэт технологи нутагшуулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн бодлого хэрэгжүүлэхийг зорьж байгааг тодотгов. 

Чуулга уулзалт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын бодлого, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. 

Ташрамд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд үг хэлэхдээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбум мод тарихаа дэлхий нийтэд зарлаж, амласан билээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"АТАР ХАМТЫН ТӨГӨЛ"-Д 70 МЯНГАН МОД ТАРИАД БАЙНА

Цөлжилт, шар шороон шуурганд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудын нэг болох Төв аймгийн Баянхангай суманд цөлжилтийг сааруулах зорилгоор "Атар хамтын төгөл" ойжуулалтын төсөл 5 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна."Ногоон Ази... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 14

ОЙН ГАЗРААС ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатар талбайд болж байна.Өдөрлөгийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа ЗГХА Ойн газар болон хамтрагч байгууллагууд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 08

Санал болгох

“Хотхоны бага сургууль” байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулна

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк албан ёсоор гүйлгээнд гарлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан дурсгалын шуудангийн маркийг "Монгол шуудан" ХК-тай хамтран бүтээж, албан ёсоор гүйлгээнд гарган нээлтийн ёслолыг зохион байгуулав.Нээлтийн арга хэмжээнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08