2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ОНЦЛОХ

Таны хүүхэд хар тамхинд донтохгүй гэх баталгаа бий юу?

— Ч.Баяржаргал   2019 оны 05 сарын 27

Хайр илүүдэж бас дутсан хүүхдүүд хар тамхинд толгойгоо мэдүүлэх нь түгээмэл. Та хүүхдээ хэрхэн хайрладаг вэ?  Хайрлаж байгаа нь энэ хэмээн хамаг юмыг нь бэлдэж, өмнүүр нь орж гүйгээд байвал хариуцлага гээч зүйлийн хэлтэрхийгүй болж өснө. Эд мөнгө, үнэтэй сургууль тухтай орчинг бүрдүүлэхийн төлөө зүтгэхээсээ илүү хүүхдийнхээ зүрх сэтгэлд ойр байж, ойлгон хүндэтгэж харьцвал тэд буруу замруу хальтрах магадлал бага, “дархлаатай” болж төлөвшинө. Нийгэм, гэр бүлийн орчин, эцэг эхийн харилцаа, хандлага л хүүхдүүдийг хэн болохыг шийддэг.   

Мансууруулах бодист автсан хүүхдүүдийн олонхи нь сониуч зангаасаа, эсвэл сэтгэлд нь нуугдах ганцаардлаасаа дайжих гэж тайтгарахаар анх хэрэглэсэн байдаг гэнэ. Эрүүгийн цагдаагийн газрын мэдээлснээх хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 65 хувийг өөрийгөө ч олоогүй яваа, цэл залуухан 18-24 насныхан эзэлж байна! Сонирхон татаж үзээд хамааралтай болж, хувь заяа нь харанхуйлсан нь дийлэнх байдаг.

Хүүхэд төрөхөөсөө аливаа юмны хамааралтай төрдөггүй нь үнэн. Харин хар тамхинаас нэгэнт хамааралтай болсон бол эцэг эхчүүдээс маш их нулимс, тэнхээ шаардаж байж хүүхдээ салгаж авна. Мансууруулах бодис хэрэглэснээр хараат байдалд орж, донтолт үүсдэг. Донтсон хүмүүс сэтгэл гутралд орж улмаар хяналтаа алдан айдас түгшүүрт автах, дэмийрэх, солиорох эмгэг үүснэ. Өөртөө шүүмжлэлтэй хандах чадвар алдагдаж, зорилго тэмүүлэлгүй залуусын хэлдгээр “зомби” болж хувирна.  Мансуурахын тулд өр тавьж, хулгай залилан хийж, орон гэрээ үгүй хийсэн нь ч олон. Төгсгөл нь аймшигт үхэл! Хэрэглэж эхэлсэн үөэс 7-10 жил, эсвэл 6-8 сар насалсан нь ч байдаг гэдгийг мэргэжлийн эмч нар хэлдэг.

Донтолт бол өвчин. Наркологийн шинжлэх ухаанд олон зуун хүнийг донтох эмгэгээс нь салгасан эмчилгээний олон улсын болон, 2005 оноос эхлэн мөрдөж эхэлсэн Монгол улсын  стандарт нь бий. Эмчилгээнээс татгалзах нь өвчинг хүндрүүлнэ гэсэн үг. Машин аваад өгвөл хүү минь гарчих байх, лам бөөгөөр яваад  засал хийлгээд салах байх гэж хугацаа алдсаар улам бүр хараат байдалд орох үүд хаалгийг нь нээж өгөх нь бий гэдгийг эмч нар учирлаж байна. Шуудхан л мэргэжлийн эмчид хандаж сэтгэл заслын болон эмийн эмчилгээг хийлгэх шаардлагатай. Мэдээж гэм буруугаа ухамсарлан өвчтөн өөрөө эмчлүүлэх, эдгэрэх чин хүсэлтэй байх хамгийн чухал гэнэ. Эмчилгээний хугацаа ч богино биш, ихээхэн тэвчээр шаардана. Гэр бүлийн хүмүүс нь өвчтөнийг шүүмжлэх, хэл амаар доромжлох, гадуурхах зэрэг байдал гаргавал дахилтанд орох эрсдэл ч бий.

 Донтох эмгэг судлалд тухайн хэрэглэгч хараат байдалд орж донтоод зогсохгүй, ойр дотныхон, хайртай хүмүүс нь “давхар хамаарал” хэмээх өвчнөөр өвдөж, сэтгэл зүйн хувьд гуньж гутран, хэвийн бус байдалтай болдог байна. Тийм нөхцөлд орсон гэр бүлийн хүмүүс нь сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлага тулгардаг байна.

Таны хүүхэд хэнтэй үерхэж дотносдог вэ, ихэнх цагаа юунд зарцуулж байна, зорилго тэмүүлэл болгодог хобби түүнд бий юу? Та хүүхэддээ тавих анхаарал, түүнийг ойлгох зүрх сэтгэлээ шинэ шатанд гаргахгүй бол хүүхэд залуус хар тамхи борлуулагчдын, хэрэглэгчдийн  урхинд орох эрсдэл өдөр ирэх бүр нэмэгдсээр байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр