2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

ТОД ТУСГАЛ

Судлаач Т.Чимэдцэрэн: Америк хүн тэрбум 200 саяар үнэлэгдэж байхад монгол хүн 10 дахин бага үнэлгээтэй

— П.Хангал   2018 оны 01 сарын 20

“Монгол хүний үнэлэмжийг R.Inglehart-ийн загвар ашиглан үнэлэх нь” сэдвээр та судалгааны ажил хийсэн юм байна. Судалгааны ажлын үр дүн юу байв? Хэдий хугацаанд хийж гүйцэтгэв? 

-Судалгааны ажлыг гүйцэтгэхийн тулд World survey organization – с гаргасан асуулгын дагуу судалгааны материалуудаа боловсруулж, хагас жил орчим хугацаанд хийж гүйцэтгэсэн. Гол зорилго нь аливаа хүнийг үнэлвэл хэд орчим болох вэ гэдгийг эдийн засаг талаас нь гаргаж ирэхийг зорьсон. Үйлдвэрийн ослыг хүний үнэлэмжийг дээшлүүлэх замаар бууруулж болох юм гэсэн үндсэн асуудал дээр суурилж байгаа.

Монгол хүний үнэлэмжид нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсноос гадна үнэлгээг (140 сая төгрөг) гаргасан нь судалгааны ажлын зорилгыг биелсэн гэж үзэж байна. Хэрэв чи маргааш нас барлаа гэж бодоход үлдэж буй хайртай хүмүүстээ санхүүгийн хувьд хүнд байдалд оруулахыг хүсэхгүй нь ойлгомжтой юм. 

Тухайн хүн нас барсан, эсвэл хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээнд алдлаа гэж бодоход тэр хүний гэр бүл, үр хүүхэд болон түүнээс хамааралтай бусад хүмүүст тодорхой хэмжээний дарамт үлддэг. Жишээ нь: Лизинг, зээл, тухайн хүний бодит орлого үгүй болох, оршуулгын зардал гэх мэт бодит санхүүгийн хохирол учирна. Хүний үнэлэмжийг эдийн засгийн үүднээс нь тодорхойлсноор тухайн хүний үлдэж буй гэр бүлд эдгээр зардлуудыг нөхөх боломжийг олгох юм. Тооцолтыг хийхэд ашиглаж байгаа тухайн хүний орлого, зарлага тэдгээрийн өөрчлөлт, ажил мэргэжлийн онцлог, дансны үлдэгдэл, хүүхдийн тоо, нас, гэр бүлийн хүний орлого, зарлага, тэтгэврийн дансны мөнгөн дүн, бусад орлого буюу хувьцаа, хөрөнгө оруулалтаас хүртэж буй ашиг хүн болгонд адилгүй учраас өөр өөр гарч байна. Улсын хэмжээнд ашиглаж буй тооцолтын аргыг өөрчлөх хэрэгтэй нь бидний судалгаанаас харагдаж байна.

Манай улс ямар тооцоололтын аргыг хэдийнээс эхлэн хэрэгжүүлсэн бэ? Үйлдвэрийн осолд өртөж амиа алдсан иргэн байлаа гэхэд тухайн аргаар хэрхэн үнэлж нөхөн төлбөр өгдөг юм бол?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу тооцож байгаа. Энэ заалтын дагуу бол хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө гурав, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй байдаг. Гэтэл 3 хүртэлх сар ажиллаж байгаа хүмүүс туршлага дутуугаас хамаараад илүү осолд өртөх магадлалтай байдаг. Мөн нөхөн төлбөрийг Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа учраас ингэхээс өөр аргагүй. Бидний саналаар бол аж ахуй нэгж компаниуд 100 хувь төлөх ёстой гэсэн бодолтой байгаа. Ингэж хувь хүний үнэлгээг илүү өндөр болгох нь олон талаар ашигтай юм. Хувь хүний үнэлэмж нь сүүлийн жилүүдэд улс орнуудын хоорондоо өрсөлдөх бас нэгэн хэмжигдэхүүн болж байгаа учраас монгол хүний үнэлэмжийг ингэж өсгөх шаардлагатай байна.

Хөгжингүй орны иргэдийн амь насны даатгал, нөхөн олговор зэрэг асуудлыг монголтой харьцуулахад тэнгэр газар мэт зөрүүтэй байдаг гэсэн. Ийм үнэ цэнэгүй хэвээр яваад л байх уу? 

-Дэлхийн улс оронд иргэн нь хамгийн үнэт баялаг, хөгжил дэвшлийнх нь гол тулгуур байдаг. Тэр ч утгаараа иргэдээ хөгшин залуу гэж ялгахгүй, нийгмийн халамжийг бүх талаас нь шийдвэрлэж, халдашгүй дархан байдал, амьд явах эрхийг нь хуульчилдаг. Мөн хэн нэгний буруутай үйлдлээс болон хохирсон тохиолдолд сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирлыг нь хэдэн сая доллараар нөхөн олгодог юм билээ. Харин манайд иргэдийнхээ амь насыг үнэлдэггүй, хууль шүүх нь өмгөөлж хамгаалах чадамжгүй, хохирлоо барагдуулах нь бүү хэл асуудлаа шийдвэрлүүлэх гэж цаг зав, санхүүгээрээ нэмж хохирдог нь нууц биш. Энэ мэтээр Монгол хүний эрх маш олон шалтгаанаар хохирч байдаг. 

Судалгаанд хамрагдсан улс орнуудын үнэлгээ нь манай орны үнэлгээнээс 2-10 дахин их байгаа нь улс орнуудын амьжиргааны түвшин, эдийн засгийн байдлаас шалтгаалсан байна. АНУ-ын нэг иргэний үнэлгээ гэхэд тэрбум 200 сая орчим байдаг. Америк хүний үнэлгээ нь хамгийн өндөр байдгаас бусад улс орнуудад иргэн нь давуу эрх эдэлж байгаа юм.

 Ерөнхийдөө хүний үнэлгээ нь хэрэв тухайн орны иргэн өөрийн улсдаа болон гадны аль нэг оронд аялж яваад эсвэл ажиллаж амьдарч байгаад гадны нөлөөтэй хөдөлмөрийн чадвараа алдах бүр цаашлаад амь эрсдэх тохиолдолд энэхүү үнэлгээний аргачлалуудаар бодож нөхөн төлбөр шаарддаг. Тиймээс өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн амь нас, хөдөлмөрийн үнэлгээ нь их өндөр байна гэсэн үг. Тийм учраас л бид Монгол хүний үнэлэмжийг тодорхойлох хэрэгтэй юм байна гэсэн бодолд хүрсэн.

Гадны орны иргэд Монголд аялж, эсвэл ажиллаж байгаад нас барсан тохиолдолд манай улс нөхөн төлбөр төлнө гэсэн үг үү? Олон улсын харилцааны чиглэлээр энэ талаар үзэглэсэн гэрээ, хүлээсэн үүрэг бий юу? Монгол улс нөхөн төлбөр төлсөн тохиолдлууд байдаг уу?

-Гадны улс орнууд албан ёсоор нэхэх эрхтэй ч манай улс бол өгөхгүй байх эрх нь бас нээлттэй. Манай улс албан ёсны гишүүн улс нь биш. World survey organization – с гаргадаг одоо мөрдөж буй  үнэлгээний тайлан 2014 онд гарсан, дараагийнх нь 2019 онд гарна. 2014 оны тайланд 61 орны иргэдийн үнэлгээ, итгэл үнэмшилийг тогтоох судалгаа хийгдсэн байгаа. Удирдлагын академийн багш Доктор Б.Хэрлэн итгэл үнэмшилийг тогтоох судалгааг хийж голчлон анхаардаг бол бид үнэлгээ тогтоох тал дээр судалгааг голчлон хийсэн.

 Магадгүй манай улс 2024 оны тайланд орохыг үгүйсгэхгүй. Одоогоор дэлхийн 195 орон байгаагаас тал хүрэхгүй нь хамрагдаад байна. Тухайн улсын хөгжлийн түвшингээс илүү иргэдийнх хүлээж авах байдлаас шалтгаалж улс орноо сонгож байна. Манай улсын хувьд иргэдийн зүгээс шашин шүтлэг, боловсролын түвшин, аж байдлын соёл гээд олон талаас хүчтэй эсэргүүцэл тулгарах байх.

Манайд энэ асуудал тулгамдаж байгаа нь харагдаж байгаа боловч иргэдийн хүлээж авах хөрс нээрээ л сайн бүрдээгүй байх шүү?

-Хүнийг эд материалтай адилтгаж үзэн биет хэлбэрээр үнэлэх нь томоохон эрсдэлтэй шийдвэр л дээ. Манай улсын хүн амын боловсролын түвшин, аливаад хандах хандлага, ёс зүйн хэм хэмжээ нь ийм төрлийн асуудлуудыг хүлээж авахад хараахан бэлэн биш байна. Мөн нөгөө талаас хүнийг үнэлэх нь маш олон тооцох боломжгүй хүчин зүйлсийн нөлөөллөөс хамаарах нь ойлгомжтой юм. Гэвч тэр болгоныг тооцох систем, аргачлал бий болоход дор хаяж 20, 30 орчим жил шаардагдана. Дэлхий даяар зарим улс орнууд өөрсдийн үнэлгээний арга боловсруулан дагаж мөрдөх талаар хэлэлцэж эхлээд байна. Тэдгээр нь бүгд хүний боловсролын зэрэг, орлогын хэмжээ, тухайн хүний нас гэсэн үндсэн гурван хүчин зүйл дээр суурилан тооцож байна.

R.Inglehart-ийн загвар гэдгийн гол дэвшилтэт чанар нь юу вэ?

-Хүний үнэлгээг хэрхэн хийх, үнэлэх, цаашид тэрхүү хүний гэр бүл болон түүнээс хамааралтай байсан хүмүүст нөхөн олговорын хэмжээ хэд байх вэ гэдэг асуудал өнөөг хүртэл тодорхой бус байсаар байна. Эдийн засгийн үүднээс Статистик үнэлгээний аргачлал буюу VSL (Value of statistical life)-ээр хүний үнэлгээг тооцож өдийг хүрсэн. Дэлхийн олон эрдэмтэд VSL дээр үндэслэн өөр өөрсдийн үнэлгээний аргыг боловсруулсан байдгаас  R.Inlgehart  нь үг хэлэх эрх чөлөө, нийгмийн байдал, хотын хөгжил, эдийн засгийн байдал, ажлын байрны хүрэлцээ, үнийн тогтвортой байдал, батлан хамгаалах яамны хүч зэргээс тухайн орны хүний үнэлэмж тодорхойлогдоно гэсэн. Энэхүү онолоо 1970-1994 оны мэдээлэлд тулгуурлан дэлхийн улсуудын хүний үнэлэмжийг тодорхойлоход ашигласан байдаг. R.Inlgehart-ийн хүний үнэлэмжийн онолын тулгуур нь улс орнуудын байдлаас шалтгаалж тухайн хүний үнэлгээ тодорхойлогдох юм, энэ нь ч зөв. Тухайн улс орон хүчирхэг байх тусам эдийн засаг, батлан хамгаалах, зам тээвэр хөгжиж хүмүүсийн санхүүгийн чадвар сайжрах юм. Аливаа хүний үнэлгээний онолуудын гол тулгуур нь тухайн хүний орлогын түвшинд суурилсан байдаг. Тиймээс орлогын түвшин нэмэгдэх тусам тухайн хүний үнэлэмж нэмэгдэнэ.

Цаашид үргэлжлүүлэн судлах, судалгааны дүгнэлтээс гарсан шаардлагатай алхмуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай улсын хувьд үйлдвэрийн осол нь гол тулгамдаж буй асуудлуудын нэг бөгөөд хуулинд заасан нөхөн олговрын хэмжээ, хуулийн этгээдэд тавих хариуцлагын систем нь хангалтгүй байсаар байна. Ингэж Монгол хүний үнэлэмжийг өсгөх нь аж ахуй нэгж байгууллагууд осол гарах нөхцлийг бууруулна. Нөхөн төлбөрийн хэмжээ их байх нь аюулгүй ажиллагааны санд төвлөрүүлэх нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх үндэс болно. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрийн осол буурах нөхцөл бүрдэнэ.

 Аж ахуй нэгж байгууллагууд нөхөн төлбөрт өндөр мөнгөн дүн олгохгүйн тулд аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж, сургалт семинар зохион байгуулж ажилчдаа хамруулах явдлууд бүрдэх юм. Гэхдээ энэ асуудал бол дан ганц үйлдвэрийн осолтой холбоотой асуудал биш, энэхүү үнэлгээ нь тухайн улсын иргэнийг аливаа зүйлд өртөх эрсдлийг нь хамгаалж байгаа юм.  

Жишээ нь манай улсын иргэн аль нэг улсад аялж яваад амиа золиослогч этгээдийн дэлбэрэлтэнд өртлөө гэж бодоход манай улс иргэнийхээ төлбөр, ар гэрт нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх мөнгийн тухайн улсаас нэхэж гаргуулах эрхтэй болж байгаа юм. Түүнээс биш амиа золиослогчын эх орон эсвэл манай улс өөрсдөө нөхөн төлбөр өгөхгүй. Энэ нь манай улсын иргэдийг гадаад улс оронд ямар нэгэн байдлаар халдлагад өртөх эрсдлийг бууруулах зорилготой юм. Бидний саналаар бол манай улс ядаж үйлдвэрлэлтэй холбоотой асуудлаа эхлээд шийдвэрлэх хэрэгтэй гэсэн үүднээс голчлон асуудалд хандсан. Нөгөөтэйгүүр манай улсын хувьд ХАБЭА буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай бөгөөд цаг үеэ олсон зөв алхам болсон.

Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгаас  эн тэргүүнд бодлогын ямар өөрчлөлт хийх шаардлагатай байна гэж хардаг вэ?

-Цаашид судалгааг өргөжүүлэхэд ард иргэдийн зүгээс маш олон шүүмжлэл ирэх байх, хүнийг эд бараатай адилтган үнэлгээ хийлээ гэж. Ийм төрлийн судалгааг цаашид дэлгэрүүлэхээс өмнө этикийн асуудал, хууль эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан боловсруулах шаардлагатай байна.

Ерөнхийдөө хүнийхээ үнэлэмжийг дээшлүүлэх замаар үйлдвэрийн ослыг бууруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээд ч манай улсын хувьд хүн ам цөөн учраас Монгол хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдал нь нэн тэргүүнд яригдах асуудал мөн гэж үзээд энэхүү судалгааны ажлыг хийсэн юм.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   5 цагийн өмнө

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   5 цагийн өмнө

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө