2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Олон цагаар зурагт үздэг хүүхдүүдийн дийлэнх нь хэл ярианы бэрхшээлтэй байна

— Ч.Баяржаргал   2020 оны 08 сарын 17

Монголын минь хойч үе болсон хүүхдүүдэд тулгардаг нийтлэг асуудлуудын талаар Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлт Хүүхдийн сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн дараах зөвлөгөөг хүргэж байна.

1. Хүүхдийнхээ “асран хамгаалагч”-аар зурагт, гар утсыг сонгосноос болж...

Хүүхдийн хэл ярианы болон харилцааны чадварт эцэг эхийн оролцоо нэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн тоо олширч байгаа бөгөөд энэ нь эргээд хүүхдийн бусадтай харилцах чадварт сөрөг нөлөө үзүүлж байна. Гол шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдийнхээ “асран хамгаалагч”-аар зурагт, гар утсыг сонгосноос болж байна.

Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн дийлэнх нь олон цагаар зурагт үздэг байсан бөгөөд Монгол хэл дээр хүүхэлдэй үзэхээсээ илүү гадаад хэл дээр хүүхдийн суваг их үздэг нийтлэг үзэгдэл илэрсэн юм. 

Энэ байдал  нь хүүхдийг хоёр хэлний бэрхшээлтэй /хоёр өөр хэлтэй орчинд байдаг хүүхэд, аль хэлээр эхэлж хэлд орохоо шийдэж чадахгүй байснаар хэлд удаан орох, хэл ярианы чадварыг хөгжүүлэх тархины  хэсэгт саатал учирдаг/  болгодог болохыг баталсан.

Энэ нөхцөл байдлыг эцэг эхчүүдэд хэлэхэд бүгд л их гайхаж хүлээж авдаг. Энэ байдал нь эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө их л залхуурдаг болсон юм болов уу эсвэл хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэддэггүй юм болов уу гэх бодол өөрийн эрхгүй төрдөг билээ.  

Зурагт үзсэнээр хүүхдийн хэл ярианы чадварт муугаар нөлөөлдөг юм бол?

Зурагт бол харилцаа үүсгэгч субъект биш бөгөөд хүүхэд зурагт үзсэнээр зөвхөн мэдээлэл хүлээн авагч болохоос харилцан яриа өрнүүлэх, өөрийн ойлгосноо буцаан хариу үйлдэл болгох нөхцөл бүрддэггүй байна. Иймд бага насны хүүхдийг хэлд орохоос өмнө зурагтын өмнө хэт удаан цагаар байлгахаас эцэг эхчүүд минь зайлсхийгээрэй.

2. Эцэг эхчүүд хүүхдээ хувь хүн хэмээн хүндэлж харилцдаггүйгээс олон асуудлууд үүсдэг.

Өсвөр насны хүүхдүүдийн ихэнх нь эцэг эхийн хайр халамж дутсанаас, тэдэнтэйгээ бараг харилцдаггүйгээс үүдэлтэй  асуудлууд үүссэн байдаг. Хүүхэд өөрсдөө мэргэжлийн байгууллагад хандахаасаа илүү, хүүхдийн эцэг эх, багш, асран хамгаалагч нар нь ханддаг. Мэдээж хэрэг эхлээд эцэг эхээс нь хүүхэд ямар асуудалтай тулгарсныг асуухад,

- гэртээ байхдаа үргэлж уурлаж байна,

- гадуур их тэнэж байна,

- сурлага нь эрс муудсан,

- муу хүүхдүүдтэй нийлж байна,

- хулгай хийж байна гэхчлэн хүүхдээ буруутгасан байдлаар асуудалд ханддаг. Гэхдээ сэтгэл зүйч нар маань хүүхэдтэй нүүр тулан уулзаж, ярилцах үед хүүхдээс нь тэс өөр хариултыг олж хардаг. Хүүхэд бүр гэнэн томоогүй, цайлган хэвээр байдаг бөгөөд эцэг эхийнх нь хэлсэнчлэн буруу нь зөвхөн тэдэнд байдаггүй.

Хүүхэд асуудал үүсгэх болсон гол шалтгаан нь:

-эцэг эх нь салсан,

- эцэг эхийн анхаарал, хайр халамж дутмаг байдаг, 

- хүүхдийн ярилцах хэрэгцээг хангаагүй,

- харилцахдаа үргэлж захирангуй байдлаар ханддаг,

- хүүхдийн сэтгэл хөдлөл болон мэдрэмжийг огт тоогоогүйгээс болж хүүхэд өөртөө итгэлгүй, өөрийгөө муу хүүхэд гэж бодон тэр дүрдээ орж тоглохыг илүүд үздэг болсон байдаг.

Эдгээр нөхцөл байдлыг ээж аавуудад тайлбарлан хэлэхэд эцэг эхчүүдийн хожуу ухаарал гэнэт явагдаж, бүгд л хүүхэд маань хэзээнээс хувь хүн болон төлөвшсөн юм бол оо гэж гайхширдаг. Эцэг эхчүүддээ гэж хэлэхэд хүүхэд төрөхдөө л өөрийн гэсэн зан араншинтай хувь хүн байдгийг мартаж болохгүй. 

Хүүхэд маань гэнэт л том болоод  байгаад учир нь байгаа юм биш, бид л цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг, хүүхдийн өөрчлөлтийг анзаарахгүй шахам хэмнэлтэйгээр ажиллаж амьдардаг.

Хүүхдэд зөвлөгөө өгөх явцад хүүхэд бүр ижил зүйл хүсдэг нь эцэг эх нь ямар ч үед өөрт нь итгэж, өөрийг нь хайрлаж, хажууд нь байх нь тэдний хувьд юу юунаас илүү чухал юм.

Тэгэхээр та одооноос өөрөөсөө “Би хүүхдэдээ хангалттай цаг гаргаж чадаж байна уу?” гэж асуу, хэрэв тийм бол таны хүүхэд таны хүссэн шиг тийм л сайн хүүхэд болж хүмүүжих болно гэдэгт бид итгэлтэй байна. Харин үгүй гэж бодож байгаа эцэг эхчүүд санаа зовсны хэрэггүй. Энд бид танд зориулсан нэг хялбар аргыг зааж өгье. Та өдөрт хүүхэд бүртээ 30, 30 минутыг л зарцуулах гээд оролдоод үзээрэй. Мэдээж хэрэг хүүхдэдээ 30 минут зарцуулна гэдгийг хоолыг нь идүүлэх, хувцсыг нь угаах, гэрийн даалгаврыг нь хийлгэнэ гэж ойлгож болохгүй шүү. Та энэ хугацааг хүүхэдтэйгээ ярилцаж юм уу, тоглож өнгөрөөхийг хэлсэн юм. Хэрэв та хүүхэдтэйгээ ярилцах гэж байгаа бол та зөвхөн сонсогч нь байх хэрэгтэй, хүүхдийнхээ энэ өдрийн турш юу хийснийг огт шүүмжлэлгүй, дүгнэлт хийлгүй сонсоход болох юм.  Энэхүү 30 минут хүүхдийн хувьд ямар гайхамшигтай өөрчлөлт бэлэглэхийг та өөрөө харах болно.

                       

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   5 цагийн өмнө

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө