Хүчит шонхор захаас мах татан авдаг жижиг зах, худалдааны төвийн ажилчид "Хүчит шонхор дээр махны үнэ хөөрөгдөөд байна. Бусад бүх зах худалдааны төвүүд хүчит шонхороос л авдаг" гэх баримтаа үзүүлжээ. Нөхцөл байдлыг тодруулахаар ШӨХТГ-ын дарга "Хүчит шонхор" захын удирдлагуудтай уулзсан байна. Уулзалтын үеэр,
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Үүрийн 5 цагаас эхэлдэг бөөний төвд хэдхэн ченж бүх махыг хамгийн хямд үнээр бөөндөн авч бусад зах худалдааны төвүүдэд дамжуулан дамлан худалдаалж байгаа талаар хэллээ. Дамлан худалдаалахгүй, үнэ хөөрөгдүүлэхгүй байх арга хэмжээ авах, дотоодын хяналтыг сайжруулж ажиллах, эрүүл ахуйн стандартыг мөрдөн ажиллахыг даалгалаа. Мөн 04 сарын 15-ны дотор кассын машинтай болж, иргэд хэрэглэгч, худалдан авагчдад заавал төлбөрийн баримт олгож байх албан даалгаврыг өглөө" гэв.