2024/03/28. Пүрэв гараг Дугаар: #2961

ОНЦЛОХ

ШӨХТГ: Номин сүлжээ дэлгүүр бусад дэлгүүрийн доод үнийг тогтоон хууль зөрчдөг байсан нь илэрлээ

— Б.Батцэцэг   2022 оны 11 сарын 11

ШӨХТГ-аас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: Номин дэлгүүр хямд үнийн баталгаа гэж зарладаг ч доод үнийг тогтоож өрсөлдөөнийг хязгаарлаж, үнэ тогтоож хууль зөрчдөг нь илэрлээ. Өөрөөр хэлбэл, Номинд бараа нийлүүлж буй хүн Номинд зарагдаж байгаагаас хямдаар хаана ч зарах боломжгүй болдог байна. Ингэснээр нийлүүлэгчийн ашгаа нэмсэн үнэ дээр Номин ашгаа нэмээд түүний дараа бусад дэлгүүр, худалдааны төвүүд өөрсдийн хувийг нэмж үнийг тогтоодог байна. Хэрэв тухайн нийлүүлэгч өөр газар хямд үнээр зарж байгааг нь Номин илрүүлбэл тухайн нийлүүлэгчийн барааны нөөцөд байгаа үлдэгдэл тоо эсхүл сүүлийн 10 хоногийн бараа таталтын тоо хоёрын аль өндрийг тооцон хуучин шинэ үнийг зөрүүг үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн нийлүүлэгчээр Номинд төлүүлдэг байсан байна. 

Иймд "Номин тав трэйд" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 6%-иар буюу 6.999.107.800₮-р торгох торгуулийн шийтгэл ногдууллаа" гэв. 



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Урьдчилсан захиалга авч, хугацаандаа ашиглалтад оруулаагүй барилгуудын мэдээллийг иргэдээс авч байна

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг мэдэгдэх боломжтой.Тухайлбал иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

“Парис-2024” олимпын бэлтгэл ажилд 25.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурал Худалдаа аж үйлдвэрийн их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 25

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26