2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

ГЭГЭЭН АНИР

Шүдээ шинэчлэх шинэлэг 3 шийдэл

— Д.Урангоо   2018 оны 01 сарын 20

                                      U-Veneer: ТӨГС ХЭЛБЭРТЭЙ ЦАГААН ШҮДИЙГ БҮТЭЭНЭ

Өөрийн шүдний өнгө, хэлбэрт сэтгэл дундуур явдаг олон мянган хүнд шинэ дүр төрхийг бэлэглэх гайхамшигт ювенер дэлхий даяар түгсээр. Шүдний салбарын топ 100, топ 25 бүтээгдэхүүний нэгээр 2015 оноос нэрлэгдэх болсон энэхүү үйлчилгээний давуу талыг тоймловол:

-Шүдний хатуу эдээс хамгийн бага өөлөгддөг гэдгээрээ “холливуд смайл” төрлийн нүүрэвчнүүдээс онцгой давуу
-Буйланд даралт ачаалал өгөхгүй, эвтэйхэн бөгөөд зовиургүй
-Бат бөх, хугарч эмтэрсэн нөхцөлд засвар авах боломжтой
-Хүссэн өнгөө гаргуулж шүдээ сонгоно
-Ювенерийн материал нь нүдэнд харагдахгүй 0.2 нанометр ширхэгүүд бүхий сувдны найрлагатай учир гэрлийг маш сайн ойлгож, “амьд”, натурал харагдана
Лабораторийн дамжлага орохгүй учир цаг хэмнэнэ. /Зургаан шүдийг 2 цаг 30 минутад бүрэн шинэчилж болдог/
-Ювенер хийх дарааллын хувьд буйл шүдний цэвэрлэгээ, хэвлэгч халбагаар хэлбэр өнгө гаргах, өнгөлгөө гэсэн үндсэн 3 шатлалтай.
Хэвлэгч халбага нь дэлхийн хүн амын 90 хувьд таарахаар зохион бүтээгдсэн байдаг онцгой чанартай тул таны шүдний хэвэнд таарахгүй байх гэж санаа зовох хэрэггүй юм.                                                                                                                            
                                                                                ЭРДЭС АГУУЛСАН ШҮД ЦАЙРУУЛАГЧ

Шүдний паалангийн давхаргын өнгийг эрдэс агуулсан бэлдмэлийн тусламжтайгаар цайруулан сэргээх үйлчилгээ сүүлийн үед хамгийн их эрэлттэй байна. Та шүднийхээ өнгийг өөрчлөх цаг нь болсон гэж бодож байгаа бол энэ үйлчилгээг сонгоорой.

  • АНУ-ын хүнс эмийн тусгай зөвшөөрөлтэй  патент бүхий энэхүү дэвшилтэт бэлдмэл нь эрдэсийн агууламжтай гэдгээрээ бусад цайруулах бэлдмэлүүдээс давуу чанартай.
  • Шүдний паалангийн төрөлхийн гялгар цагаан өнгийг сэргээн, 1-2 ирэлтээр мэдэгдэхүйц цагаан болгоно. Цайруулахын зэрэгцээ эрдэс бодисоор хангадаг учир шүдэнд элдэв сөрөг нөлөө үзүүлдэггүй.
  • Тоног төхөөрөмж шаардахгүйгээр хийгддэг хялбар ажиллагаа учир үнэ хямд. Шүд буцаж шарлах магадлал харьцангуй бага
                              
                               Flexite- НАСНААСАА ХӨГШИН ХАРАГДАХГҮЙ БАЙХАД ТУСАЛНА

Шүд хийлгэснээр нүүрний булчингууд тулгууртай болж, нүүрний төрх мэдэгдэхүйц сайжран залуу харагддаг гэдгийг та мэдэх үү?  Дутуу шүднүүдээ бүтэн болгохоор төлөвлөж байгаа бол "Сайхан шүд" шүд нүүр амны эмнэлгийн мэргэшсэн эмч нарт хандаарай.

46 жилийн судалгаа, боловсруулалт нь өнөөгийн дэлхийн сая сая хүний сэтгэлд нийцсэн, уян хатан чанартай Flexite  бүтээгдэхүүнийг бий болгожээ. 
-Энэхүү авагддаг хиймэл шүдний уянгын материал нь  мономер агуулаагүй, FDA бүлгийн дээд зэргийн хуванцар бөгөөд эмийн 6-р ангиллын хорт чанарын шаардлага хангасан төдийгүй  уламжлалт хуванцруудаас доргилт цочролыг шингээдэг гэдгээрээ эрс  ялгардаг.
-Хиймэл шүдний дэвшилтэт материал нь зажлахад хэлбэр нь өөрчлөгдөхгүй, хугардаггүй, өнгөлөх, засахад хялбараас гадна үндэстнүүдийн арьсны өнгөнд зориулсан үндсэн 4 өнгийн сонголттойгоос гадна өнгө хувирахгүй, био зохицол сайтай гэдгээрээ ялгардаг юм.



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

Орчин үеийн топ 10 номын сан

1. Нидерландын Воок Моuntain номын санНидерландын Спижкенис хотын төвд орших сэтгэл татам тунгалаг өнгөтэй барилга бол “Номоор бүтсэн уул” хэмээх өргөө юм. Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2021 оны 10 сарын 18

"National Life"-ийн захирал Г.Монголхүү: Бид 412 сая төгрөгөөр нэг хүний элэг солиулж, 10000 хүнд нөхөн төлбөр олгоод байна

Орчин үед бизнесийн чансаа зөвхөн олсон ашгаар хязгаарлагдахаа больжээ. Тухайн бизнес, үйл ажиллагаа нийгэм, хувь хүний амьдралд үзүүлэх нөлөөлөлд хэрэглэгчид үнэлгээ өгч, бизнес эрхлэгчийн нэр хүнд ч үүнтэй холбоотойгоор хэмжигддэг цаг ирээд байна. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2019 оны 12 сарын 03

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө