2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

ЭМЧИЙН ӨРӨӨ

Сансарт жуулчин илгээх өрсөлдөөн

— Т.Наранцэцэг   2018 оны 01 сарын 27

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin galactic” компани сансрын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх анхны компани болон байгуулагдаж, сансарт аялах хөлөг бүтээж байсан юм. Харамсалтай нь тус компанийн нэг хөлөг осолдсон нь сансарт аялах олон хүний хүсэлд хязгаар тавьж байв. Гэхдээ тус компани дахин шинэ туршилтууд хийж, энэ салбарт хүч үзэхээр судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлсээр байгаа билээ.

Харин сансрын аялал жуулчлал эхлүүлэхээр сүүлийн хэдэн жил тууштай ажиллаж байгаа АНУ-ын SpaceX компани ирэх жил сансарт хоёр жуулчин илгээх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мэдээлжээ. Алдарт Элон Маскын компанид итгэн төлбөрөө төлсөн гэх хоёр жуулчны нэр одоогоор зарлагдаагүй байгаа боловч Элон Маск тэднийг “Холливудынх биш” хэмээн тодотгосон байна. SpaceX компанийн сайжруулсан "Dragon 2" хэмээх автомат жолоодлоготой сансрын хөлгөөр аялах АНУ-ын 2 жуулчин долоо хоногийн турш сарыг тойрч нисэхээр төлөвлөгдсөн бөгөөд аялал 500-650 мянган километр зайг туулах гэнэ.

Тэгвэл ОХУ-ын сансрын корпораци болох “Роскосмос” ч сансарт жуулчин илгээхээ хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн юм. Тус компани 2019-2021 онд сансарт аялал зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү онцгой аяллын төсөл одоогоор яриа хэлэлцээрийн түвшинд яваа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болоогүй гэжээ. Тус компани сансрын аяллын хөтөлбөртөө АНУ зэрэг гадны түншүүдтэйгээ хамтарсан брэнд гаргаж магадгүй гэдгээ хэлсэн байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

ЭМД-аар эрт илрүүлэх үзлэгийн дараах багц шинжилгээнүүдийг үнэгүй хийлгээрэй

Нас насны дараах багц үзлэг, шинжилгээнүүдийг иргэн та ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээхЭмнэл зүйн иж бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө