2026/05/17. Ням гараг Дугаар: #3741

ОНЦЛОХ

Нипах вирусийн халдвар олон улсад тархах эрсдэл бага гэсэн үнэлгээ гарчээ

— Ч.Баяржаргал   2026 оны 01 сарын 27

Нипах вирусийн халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас дараах мэдээллийг өглөө. 

Ерөнхий мэдээлэл: Нипах вирусийн халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-гаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм.
Уг халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед хавьтлын замаар хүнээс хүнд дамжих боломжтой гэж үзэж байна.

Нипах вирусийн халдвар нь эмнэлзүйн хувьд шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл (энцефалит) үүсгэж, улмаар үхэлд хүргэх эрсдэлтэй бөгөөд нас баралтын түвшин 40–75 хувьтай байна.

Одоогоор нипах вирусийн халдварын эсрэг вакцин, вирусийн эсрэг эмчилгээ байхгүй байна.

Өвчлөлийн нөхцөл байдал: Нипах вирусийн халдвар нь 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бүртгэгддэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын албан мэдээллээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 2001, 2007 онд, 2018 оноос хойш Керала мужид өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд тус улс нь нипах вирусийн халдварын нутагшмал голомттой юм. Хамгийн сүүлд 2025 оны 08 дугаар сард Энэтхэг Улсын Керала мужид 4 хүн өвчилж, 2 хүн нас барсан талаар мэдээлсэн байна.

Үүний зэрэгцээ Бангладеш Улсад нипах вирусийн халдвар 2001 оноос хойш жил бүр бүртгэгддэг нутагшмал халдвар бөгөөд 2025 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын хооронд Бангладеш Улсад газарзүйн байршлын хувьд хоорондоо холбоогүй дөрвөн дүүрэгт лабораториор батлагдсан дөрвөн нас баралт бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд хоорондоо эпидемиологийн холбоогүй бөгөөд ихэнх нь түүхий дал модны шүүс хэрэглэсэнтэй холбоотой байсан.
Бангладеш Улсад 2001 оноос хойш 347 батлагдсан нипах вирусийн халдварын тохиолдол бүртгэсэн бөгөөд нас баралтын дундаж түвшин 71.7 хувьтай байна.

Олон улсад тархах эрсдэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын эрсдэлийн үнэлгээгээр нипах вирусийн халдвар олон улсад тархах эрсдэл бага, дээрх улсын хувьд эрсдэл дунд зэрэг гэж үнэлсэн байна.

Одоогийн байдлаар нипах вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан мэдээлэл байхгүй байна. 

2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд дотоодын халдвар хэлбэрээр бүртгэгдэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж эрсдэлийг бууруулсан байна.

Үйл явдалд суурилсан тандалтын мэдээлэл:


Одоогийн байдлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 5 тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүнийг тусгаарлан ажиглаж байгаа ба Барасат хотын нэгэн хувийн эмнэлэгт өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байсан 3 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байж болзошгүй гэж мэдээлж байна. Гэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас албан ёсоор мэдээлээгүй байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцын 7.7%-д хантавирус илэрчээ

ЗӨСҮТ: Монгол Улсад хийгдсэн хантавирусийн судалгааны үр дүнгээс танилцуулав. ЗӨСҮТ болон БНХАУ-ын мэргэжилтнүүдийн хамтарсан судалгаагаар Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцын 7.7%-д хантавирус илэрсэн байна.Мөн Хэнтий, Дорнод,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 15

"АТАР ХАМТЫН ТӨГӨЛ"-Д 70 МЯНГАН МОД ТАРИАД БАЙНА

Цөлжилт, шар шороон шуурганд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудын нэг болох Төв аймгийн Баянхангай суманд цөлжилтийг сааруулах зорилгоор "Атар хамтын төгөл" ойжуулалтын төсөл 5 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна."Ногоон Ази... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 14

Санал болгох

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

СОШИАЛ МЕДИАГ ХЯТАДУУД ЧИГЛҮҮЛДЭГ ҮҮ?

Калифорни мужийн Аркадиа хотын дарга Эйлин Ванг Хятадын тагнуул байсан гэж буруутгагдан шүүгдсэн билээ.Вангийн шүүхэд дэлгэгдсэн баримтууд дотор онцгой анхаарал татахуйц нэг баримт олдсон нь АНУ дахь Хятадын сүлжээ нь дан ганц тагнуулуудаар... Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15