2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

С витаминыг хэтрүүлэн хэрэглэвэл нойр булчирхай, ходоод, бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй

— Б.Батцэцэг   2022 оны 09 сарын 22

Бие махбодод витамин С ямар үйлчилгээтэй вэ? Дутагдвал ямар сөрөг нөлөөтэй, илүүдвэл ямар эрсдэлтэй болох, витамин С-г зөв хэрэглэх талаар зөвлөгөө хүргэж байна. 

Витамин С буюу аскорбины хүчил нь эд эрхтэн дэх уураг болон бодисын солилцоонд чухал үүрэгтэй амин дэм юм. МЭӨ 400 оны үед Гиппократ чийг бам өвчин буюу витамин С дутагдлын шинж тэмдгүүд болох буйлнаас цус гарах, арьсан дээр хөхрөлт үүсэх, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэргийг тэмдэглэж байсан. 

Харин 1820 онд Австралийн эмч Крамер тодорхой бодисын дутагдлаас болж буйлнаас цус гарах, цусны судас хэврэг болох, дархлаа буурах, арьсан дээр хөхрөлт үүсэх, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэрэг өвөрмөц шинжээр илэрдэг өвчнийг "скорбут" хэмээн нэрлэжээ. 1919 онд Друмонд энэ бодисыг "Витамин С" хэмээн нэрлэсэн байдаг.

"Витамин С" агуулсан хүнс ногоонууд 

Витамин С нь жүрж, киви, нохойн хошуу, үхрийн нүд, чацаргана, халгай, улаан лооль, гүзээлзгэнэ, хүнсний ногоо, айраг, сааманд ихээр агуулагддаг. Энэ дундаас чацарганад хамгийн их хэмжээтэй буюу 100гр чацаргана -700мг С агуулдаг байна. Эдгээр жимс хүнсийг орой унтахаас өмнө хэрэглэх нь ходоодонд тийм ч таатай биш. 

Хоногт ямар хэмжээгээр авах вэ?

  • Насанд хүрсэн хүнд: 50-70 мг
  • Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд 80-120мг
  • Харин тамхи татдаг хүмүүс эдгээр тун хэмжээнээс 50 мг тунг илүү авч байх шаардлагатай гэж ДЭМБ-аас зөвлөсөн байдаг.

"Витамин С" -ийн дутагдал:

Хоол хүнсээр авч буй витамин С хоногийн хэмжээ 10-15 мг болтол багасахад дутагдал үүсдэг.

  • Нэг цаг бухимдахад амин дэм С –гийн хоногийн норм хэмжээ нь устдаг.
  • Нэг ширхэг янжуур татахад биеийн эд эсийн 10 мг витамин С устдаг. Ялангуяа согтууруулах ундаа бол С-ийн дайсан.
  • Хоол тэжээлийн дутуу байдлаас болон ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зарим халдварт өвчний үед витамин С-ийн дутагдал үүсэх эрсдэлтэй.

Витамин С дутагдлын үед илрэх шинж тэмдэг

  • Бие сулрана
  • Нойр муудна
  • Амархан ядрана
  • Хоолонд дургүй болно
  • Нүүр гарын арьс цайрна
  • Хуруу, хумс хөхрөнө
  • Уруул буйл хөхрөн цус гарна
  • Шүд унана
  • Яс хэврэг болно.

Витамин С-ийн ач тус: 

Зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл буурах, титэм судасны эмгэг, харвалтаас сэргийлдэг хэмээх судалгаа бий. Мөн витамин С нь хүний биед калогени нийлэгжүүлдэг. Энэ нь арьс цайрлуулах, толигор болгох, залуужуулах үйлчилгээ үзүүлдэг. Хүн өдөр бүр хоол хүнсээрээ дамжуулан витамин С-г зохих тунгаар авах ёстой бөгөөд ханиад томуу, бусад өвчний үед эмчийн заавраар нэмэлт тунгаар уух шаардлагатай байдаг.

Витамин С илүүдвэл яах вэ?

Их тунгаар удаан хэрэглэх нь нойр булчирхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Мөн ходоод цочрох хүчиллэг болох, бөөрөнд муугаар нөлөөлдөг учир зөвлөмж хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. 

Витаминууд дотроос бие махбодод гүйцэтгэх үүргээрээ асар их нөлөөтэй нь аскорбины хүчил юм. Энэ нь ихэнх амьтны биед үүсдэг боловч хүн хоол хүнсээрээ ямагт авч байх ёстой юм. Бүтэц нь энгийн хэрнээ бие махбодын солилцоонд биохимийн гүйцэтгэх үүрэг өндөртэй витамин билээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Урьдчилсан захиалга авч, хугацаандаа ашиглалтад оруулаагүй барилгуудын мэдээллийг иргэдээс авч байна

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг мэдэгдэх боломжтой.Тухайлбал иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

“Парис-2024” олимпын бэлтгэл ажилд 25.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурал Худалдаа аж үйлдвэрийн их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 25

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26