2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

Монголчууд дундаж наслалтаараа дэлхийд 159-т бичигдэж байна

— Б.Батцэцэг   2018 оны 02 сарын 05

2016 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гаргасан статистик тайланд Монгол хүний дундаж наслалт 0.32 функтээр буурсан гэжээ. Үүнээс хойш дахин судалгаа гараагүй байна. Өндөр хөгжилтэй орнуудын ихэнхи иргэд 80 насыг өлхөн давдаг байхад бидний дийлэнхи маань 65-75 насалдаг ба хамгийн сүүлийн судалгаагаар бүр буурсан үзүүлэлт гарчээ. Бид зохистой хөдөлгөөн, хоололтыг эрхэмлэж хорт зуршлуудаа таягдан хаяхгүй бол дэлхийн анагаах ухаан хэдий хөгжлөө ч бид эрүүл урт наслах тухай ярилтгүй нь...

 Дэлхийн хүн амын дундаж наслалт 1950 оноос хойш 1990-ээд оныг эс тооцвол арван жил тутамд3-аас дээш жилээр нэмэгджээ.

1990-ээд оны үед Африкийн орнуудад ХДХВ-ийн тархалт өндөр байсан, хуучин ЗХУ-ын задралын үе болон Европын орнуудад нас баралтын түвшин өндөр байсантай холбоотой дундаж наслалтын зогсолтын үе гэгддэг.  Дэлхийн ихэнх бүс нутгуудад 2000 оноос эхлэн хүн амын дундаж наслалт нэмэгдсэн ба өөрөөр хэлбэл 2000-2015 оны хооронд таван жилээр, ДЭМБ-ын мэдээллээр  Африкийн бүснутагт  9.4 жилээр тус тус нэмэгдсэн хандлага ажиглагдсан байна. Энэхүү үзүүлэлт нь дэлхийн  хүн амын төрөлтөөс тооцсон дундаж наслалтын өнгөрсөн зууны туршид гарсан үзүүлэлтийн хамгийн сайн өсөлт буюу дундаж түвшинг давсан үзүүлэлт байсан байна.

Хүн амын дундаж наслалт нь хамгийн өндөр дэлхийн арван улсыг наслалтын тоотой нь танилцуулж байна. 

1.      Монако - 89.42

2.      Япон - 85.26 

3.      Сингапур -  85.21 

4.      Макао - 84.55 

5.      Сан-Марино - 83.34 

6.      Андора - 82.85 

7.      Жерсей - 82.61 

8.      Хонконг -82.52 

9.      Австрали - 82.31 

10.    Итали - 82.28 

Энэхүү үзүүлэлтнь 2016 оны үзүүлэлт бөгөөд манай улсын хувьд төрөлтөөс тооцсон дундажнаслалт 69.57 болсон нь өмнөх оноос 0.32 функтээр буурсныг илэрхийлж байгаа ба эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.10, эрэгтэйчүүдийнх 65.58 болсон байна. Дундаж наслалтын хувьд хүйсийн ялгаа аль ч улс оронд байдаг ба эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 4 насаар илүү амьдардаг. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс 9.52 жилээр илүү байгаа юм. Дундаж наслалтын энэхүү үзүүлэлтээрээ бид дэлхийн улс орнуудаас 159 –р байрт бичигдэж байна.

2016 оны байдлаар гаргасан энэхүү дундаж наслалт аймаг, бүсүүдээр ялгаатай байгаа ба Хангайн бүсийн хүн амын дундаж наслалт хамгийн бага буюу 69.61, Төвийн бүсийнхүн амын дундаж наслалт 71.45 байгаа нь хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Аймгуудаар харуулбал Хөвсгөл /65.79/, Увс /68.82/, Дорнод /68.41/, Дархан-Уул /68.51/, Говь-Алтай /68.84/, Баянхонгор /68.89/, Завхан /69.19/ байгаа эдгээр аймгуудын хүн амын дундаж наслалт улсын дундаж үзүүлэлтээс доогуур байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө