2026/04/20. Даваа гараг Дугаар: #3714

ОНЦЛОХ

МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ХОРШООЛОГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

— Ч.Баяржаргал   2026 оны 01 сарын 30

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд малчин хоршоологчдод мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах чиглэлээр 2026 оны 01 сарын 26-ны өдөр шилдэг хоршоологчдын туршлага судлах чуулга уулзалт зохион байгуулагдлаа. 

Тус чуулга уулзалтад “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ний хүрээнд зээлд хамрагдсан 21 аймгийн 1000 орчим хоршоологч оролцсон юм. 

Уулзалтаар малын гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон бэлтгэж экспортод гаргах, нэмүү өртөг шингээн үйлдвэрлэхэд хамтын хөдөлмөрийн дээд хэлбэр болох хоршоо чухал үүрэгтэй байгааг онцолсон юм. 

Мөн аймгийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь хоршоолж ажиллах малчид, иргэдийн бүтээлч хамтын ажиллагаа идэвхжиж байгаа цаашид дундын хоршоологчдын үйл ажиллагааг дэмжих, хөрш орнуудад туршлага судлах, мөн бэлчээрийн болон мал аж ахуйн холбоотой тулгамдсан асуудал, санал шийдлийн талаар хоршоологчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Шинэ хоршоо хөдөлгөөн” нь Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар хоршооны тогтолцоог хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан бэхжүүлэхэд чиглэсэн үндэсний хэмжээний санаачилга юм.

Хөдөлгөөнд хамрагдсанаар мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний эрэлт, мөнгөн урсгалыг тогтмолжуулах, байгалийн бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах зорилготой бөгөөд жишиг хоршоологчдын үйл ажиллагааг дэмжиж малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн экспортыг  нэмэгдүүлэх зорилготой юм.

Тус хөдөлгөөнд 2026 оны 26 мянга гаруй хоршоологчид хамрагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр эрдэмтэн, судлаачдын баг “Монгол хэмээх нэрийн судалгаа” ном бүтээлээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 04 сарын 15

Ойрын өдрүүдэд хур тунадас орж, салхитай, сэрүүхэн байна

2026 оны 04 дүгээр сарын 13-наас 04 дүгээр сарын 23-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:Хур тунадас: 13-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 04 сарын 14

Санал болгох

Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2026.04.20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   25 минутын өмнө

Энэ онд аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд нийт 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255 дугаар тогтоолоор аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.Тус хөнгөлөлттэй зээл нь 6 хүртэлх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 04 сарын 15