2026/07/19. Ням гараг Дугаар: #3804

НОГООН ХУУДАС

МОНГОЛ УЛС COP17-ЫН ХҮРЭЭНД “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ХЭРЭГЖҮҮЛНЭ

— Ч.Баяржаргал   2026 оны 04 сарын 23

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Бүгд Найрамдах Казахстан Улсад болж буй “Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалт”-д оролцож байна. 

Regional Ecological Summit 2026 (RES2026) арга хэмжээ нь энэ сарын 22-24-ний хооронд үргэлжлэх бөгөөд Төв Азийн улс орнуудын хамтын уур амьсгалын бодлогын баримт бий болгох, Санхүүжилт болон технологийн бодит шийдэл гаргах, ус, цөлжилт, агаарын бохирдол зэрэг хил дамнасан асуудлуудыг шийдвэрлэх хамтын санаачилга гаргах зорилготой юм. 

Астана хотод болж буй энэхүү арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлсэн бөгөөд бусад орны төрийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллагууд, хөгжлийн банкууд, эрдэмтэн судлаачид гээд шийдвэр, санаачилга гаргах олон талын төлөөллүүд оролцож буй юм. 

БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир энэхүү чуулганд Уур амьсгалын цогц арга хэмжээ, газрын нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын хамгааллыг уялдуулах замаар хүнсний аюулгүй, тэсвэртэй байдлын чадавхыг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцлоо. Тэрбээр хэлсэн үгэндээ: 

Монгол Улсын хувьд үндсэн зорилго маш тодорхой. Газар бол уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцооны огтлолцлын гол цэг юм. Иймд нэгдмэл үйл ажиллагаа нь газрын болон хөрсний эрүүл мэндэд тулгуурлаж, системийн түвшинд хэрэгжих ёстой. 

СОР17 бага хурлыг зохион байгуулагч орны хувьд Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө”-г зорилтоос бодит хэрэгжилт рүү шилжих талбар болгохоор зорьж байна. Энэхүү алсын хараа нь СОР17 бага хурлын “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” урианд тусгагдсан бөгөөд газрын нөхөн сэргээлт нь хүнсний аюулгүй байдал, орон нутгийн тэсвэртэй байдал, тогтвортой нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй. 

Бид “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд гурван үндсэн санаачилгыг дэвшүүлж байгаа. 

  1. “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь бэлчээрийг нөхөн сэргээх, тогтвортой ашиглахын зэрэгцээ хөрсний эрүүл мэнд, экосистемийн бүтээмжийг сайжруулахад чиглэнэ.
  2.  “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга” нь хуурай гандуу бүс нутагт ус, газрын нэгдсэн менежментийг дэмжиж, ган болон усны хомсдолд тэсвэртэй байдлыг бэхжүүлнэ. 
  3. Гурав дахь санаачилга нь Байгальд суурилсан шийдлүүдийг өргөн хүрээнд дэмжихэд чиглэнэ. 

Эдгээр санаачилгууд нь тус тусдаа хэрэгжих төсөл бус, харин Риогийн конвенцуудын зорилтыг уялдуулан хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад бэлэн нэгдсэн талбар байх болно” гэдгийг онцлов.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"АТАР ХАМТЫН ТӨГӨЛ"-Д 70 МЯНГАН МОД ТАРИАД БАЙНА

Цөлжилт, шар шороон шуурганд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудын нэг болох Төв аймгийн Баянхангай суманд цөлжилтийг сааруулах зорилгоор "Атар хамтын төгөл" ойжуулалтын төсөл 5 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна."Ногоон Ази... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 14

ОЙН ГАЗРААС ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатар талбайд болж байна.Өдөрлөгийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа ЗГХА Ойн газар болон хамтрагч байгууллагууд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 08

Санал болгох

“Хотхоны бага сургууль” байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулна

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк албан ёсоор гүйлгээнд гарлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан дурсгалын шуудангийн маркийг "Монгол шуудан" ХК-тай хамтран бүтээж, албан ёсоор гүйлгээнд гарган нээлтийн ёслолыг зохион байгуулав.Нээлтийн арга хэмжээнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08