2024/04/18. Пүрэв гараг Дугаар: #2982

ОНЦЛОХ

Монгол гэр дэлхийд тренд болж байна

— Т.Нансал   2018 оны 08 сарын 14

ХХ-ХХI зуунд эрдэмтэд монгол гэрийг шинэ үеийн хүн төрөлхтний  сансар гариг дээр барих өргөө сууц болоход хамгийн тохиромжтой хэмээн үзэж, улам төгс төгөлдөр болгон сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

  • Монгол гэрт агаарын солилцоо хамгийн их явагддаг. Учир нь хүн орж, гарах тоолонд  монгол гэрийн тооно, үүд хоёроор агаар байнга солигдож, гэр доторх хуучин уур нь дэгдэж, шинэ уураар сэлбэгдэн солигдож байдаг тул гэр дотор амьдарч буй хүн ямагт цэвэр агаараар амьсгалах боломжтой. 
  • Монгол гэр дулааныг хадгалах өвөрмөц чадвартай. Учир нь монгол гэрийг барихад ямар ч төмөрлөг хийц ороогүй, дан хонины ноосон эсгий, модон эдлэлээс бүтсэн учир хүний биеийн эрүүл мэндэд маш сайн, гаж нөлөөгүйн зэрэгцээ өөрөө “амьсгалж байдаг” сууц юм. Хонины ноосоор хийсэн эсгий нь дулаан дамжуулах чадвар өндөртэй тул өвлийн хүйтэнд дулааныг маш сайн хадгалах чадвартайг эрдэмтэд судалж, тогтоосон.
  • Монгол гэр газар хөдлөлтөнд хамгийн тэсвэртэй сууц. Гэрийн ханын шийр олон, газарт шигдэж байдаг, модон тулгуурууд нь угсармал учраас хөдөлгөөнд уян хатан тул газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй.  Мөн үерийн ус дайрах тохиолдолд хаяагаа сөхсөн байхад ханын нүдээр урсан өнгөрдөг тул  хүний амь насанд аюулгүй. Гэр нь дугуй хэлбэртэй болохоор татлага тэнжээгээр бэхэлсэн байхад хээрийн салхи шуурганд ч тэсч үлдэнэ. Гэрийн даацыг 300 орчим кг гэсэн тооцоо байдаг. 150 км/ секунд салхины хүчийг даах чадвартай.
  • Монгол гэрийг нэг цаг орчим хугацаанд барьж, түүнээс бага хугацаанд буулгаж болдог тул нүүх, зөөх, тээвэрлэхэд хялбар.
  • Монгол гэр байгальд нэн ээлтэй эко-сууц юм. Учир нь монгол хүн нүүхийн цагт гэрийн бууриа сайтар цэвэрлэн үлдээдэг болохоор маш түргэн байгалийнхаа жамаар нөхөн сэргээгддэг. Монгол орны байгаль олон зуун жилийн туршид унаган төрхөөрөө үлдсэний учир нь үүнтэй холбоотой.
  • Монгол гэр дуу чимээ тусгаарлах чадвартай. Учир нь дугуй хана дээвэртэй, эсгий бүрээстэй гэрт дууны долгион адил хэмжээний зайг туулах тул гажилт үүсдэггүй. Тиймээс сүүлийн үед  дэлхий дахинд дуу бичлэгийн студийг монгол гэрт хийх хандлага өргөн дэлгэрч байна. Мөн сургууль, зочид буудал, ресторан, амьдрах сууц гэхчлэн дэлхийн улс орнуудад  монгол гэрийн хэрэглээ нэмэгдсээр байна. 

Европчууд яагаад нүүдэлчдийн сууцанд шилжих болов?

Барих буулгахад хялбар, овор багатай, эдэлгээ сайтай, экологийн цэвэр материалаар хийгдсэн, зөв дугуй хэлбэр нь хүчтэй салхи шуурганд тэсвэртэй гэх зэрэг олон давуу чанартай уламжлалт Монгол гэр тэнгэр баганадсан суурин орон сууцанд амьдарч ирсэн гадныханд тааламжтай санагджээ.

Ялангуяа барууныханд энэ нь сонирхолтой төдийгүй орчин тойрондоо хандах хандлагаа илэрхийлэх, ялгарах хэлбэр нь болж эхэлжээ. Өнөөдөр дэлхий даяар эко хэв маяг зонхилж байгаа энэ үед нүүдлийн сууц нь маш тохиромжтой юм.


АНУ-д орчин үеийн гэр үйлдвэрлэж, худалдаалдаг компани бий. Тэдний зохион бүтээгчид нь гэрийн загварыг орчин үеийн соел иргэншилтэй уялдуулан өөрчилж маш гоё загвар шийдэлтэйгээр үйлдвэрлэх болжээ. Тус компанийн бүтээгдэхүүн нь патентлагдсан бөгөөд америкчуудын дунд аль хэдийнэ нэр хүндийг олсон байна.

Гаднын самбаатай бизнесмэнүүд түншүүдийнхээ анхаарлыг татахын тулд нүүдэлчдийн энэ ер бусын сууцыг ашиглах болжээ.

Голландын нэгэн жуулчны цогцолборын эзэн өөрийн эзэмшил газар нутагтаа олон тооны монгол гэр барьсан нь түүний үйлчлүүлэгчдийн амрах дуртай орчин болсон. Мөн Францын нэгэн эрдэмтэн монгол гэрт амьдрахаар шийдсэн. Энэ нь түүний олон жил Монголд амьдарч байсантай холбоотой гэнэ. Тэрээр Пржевальскийн адууг хамгаалах төсөл дээр ажиллах багийн оролцогчдын нэг байв.


Гэрлэж буй хосууд ч мөн баяраа шинэлэг, хачирхалтай орчинд тэмдэглэх сонирхолтой болсны илрэл нь Английн бизнес хатагтай хуримын ёслолоо монгол гэрт тэмдэглэж нутгийнхандаа гайхуулахаар шийдсэнээс харж болно. Энэ санаа нь нэгэн хэвийн байдлаасаа залхсан англичуудад ихэд таалагдаж, ер бусын шинэлэг хурим хэмээн дүгнэсэн байна.

Орчуулсан: Т.Наранцэцэг

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага, 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа.Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 4 сарын 29-ний өдрөөс зогсооно

Сонгуулийн тухай хуульд дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу  4 дүгээр сарын 29-ний өдрөөс түр зогсооно. Энэ талаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр дараах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө