2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ТОД ТУСГАЛ

Линетт Смит: Хавдраас сэргийлэх сануулгуудыг хүмүүсийн чихэнд хүргэх хамгийн хэцүү

— Д.Урангоо   2018 оны 02 сарын 06

Хавдрын Үндэсний Зөвлөлийн сайн дурын ажилтан Линетт Смиттэй ярилцлаа. “Хавдрын Үндэсний Зөвлөл” нь 2014 онд байгуулагдсан ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм. Хавдартай өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах, хүн амд эрүүл аж төрөх чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлийн талаар судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Хатагтай Lynette Smith, Монголд Хавдрын Үндэсний Зөвлөлд ажиллах шийдвэр гаргах болсон шалтгааны тань талаар ярилцлагаа эхлэе. Энэ шийдвэрийг удаан бодож гаргав уу, шууд шийдсэн үү?

-Австралийн Засгийн Газрын Сайн дурын ажилтны хөтөлбөрийн хүрээнд Монголд ажиллах зарыг анх хараад яг надад тохирох ажил байсанд олзуурхан шийдвэрээ маш хурдан гаргасан.

Улаанбаатарт амьдрах нь танд ямар мэдрэмж өгч байна?

-Би Улаанбаатар хотод амьдрах дуртай. Зоогийн газар, кафе, музей, кино театр, цэцэрлэгт хүрээлэн гээд олон сайхан газартай, амьдрахад их тохиромжтой шүү.

Өмнө нь Австралид Хавдрын зөвлөлд ажиллаж байсан гэсэн. Ер  нь энэ чиглэлээр хэдэн жил ажиллав? Монголд яг ямар үүрэгтэй ажиллаж байна?

-Би Өмнөд Австралийн Хавдрын зөвлөлд захиргааны ажилтнаар 4.5 жил ажилласан. Түүнчлэн Скоп Глобал гэдэг Өмнөд Австралийн компанид сайн дурын ажилтнуудын зохицуулагчаар 3.5 жил ажилласан. Монголд сайн дурын ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа маань өмнө ажиллаж байсан захиргааны болон сайн дурын ажилтнуудыг зохицуулах ажлуудтай маань маш сайн уялдаж байгаа. 

Миний хувьд Хавдрын үндэсний зөвлөлийн сайн дурын ажилтнуудын хөтөлбөрийг идэвхижүүлэх, чадавхижуулах чиг үүрэгтэй ажиллаж байна. Манай байгууллага Сайн дурын ажилтны талаар баримтлах бодлого, сайн дурын ажилтнуудад танилцуулах хөтөлбөр зэргийг боловсруулсан бөгөөд одоо бид 60 гаруй сайн дурын ажилтантай болсон байгаа. Гайхалтай зүйлсийг хийж бүтээдэг олон сайн дурын ажилтантай байх нь хавдартай тэмцэж буй олон монголчуудад хүрч очиж туслах боломжтой болно гэсэн үг юм.

Хорт хавдрын өвчлөлийг бууруулах, зогсоох чиглэлд манайх шиг өвчлөл өндөртэй оронд хийх зүйл мэдээж маш их. Та бүхэн ямар зорилт тавин, юу юу амжуулав?

Манай байгууллага хорт хавдрын эрсдлийг бууруулах чиглэлээр нотолгоонд суурилсан үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг. Миний хувьд 2 судалгааны ажил дээр ажиллаж байна. Нэг нь умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болсон хүний хөхөнцөр вирүсийн тархалтыг үнэлэх, нөгөө нь тамхины татвар, хууль бус тамхины чиглэлээр судалгаа юм. 

Түүнээс гадна, хавдартай өвчтөнүүд, тэдний асран хамгаалагч нарт зориулсан бясалгалын хичээл, гарын авлагууд англи хэлнээс орчуулж хэвлүүлэх, хавдрын эрсдлийн талаар сургалтууд зохион байгуулах, хавдар судлалын төв дээр сайн дурын хөтөч хөтөлбөрийг эхлүүлэх гээд олон ажлуудыг амжуулсан байна.

Та хэл зүйч мэргэжилтэй юм байна. Хорт хавдартай хүмүүст туслах ажилд яагаад татагдав?

Би нийгэмд тустай зүйлийг хийж бүтээдэг байгууллагад ажиллах дуртай. Нийт хүн амыг хавдрын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсрол олгох эсвэл хавдартай өвчтөнүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг Хавдрын зөвлөл ч юмуу эсвэл дэлхийн өнцөг булан бүрт олон тооны сайн дурын ажилтнуудыг дэмжиж, боловсрол, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг Скоп Глобал  гэх мэт.

Таны төрсөн нутагт, мөн дэлхийн бусад орнуудад хорт хавдартай тэмцдэг шалгарсан сайн жишиг олон байж таарна. Монголд энэ талын бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлуудад ямар алдаа бас оноo байна вэ?

-Монгол оронд тулгамдсан асуудлууд дэлхий дахинаа тулгамдсан олон асуудлуудтай ижил юм. Тухайлбал,  хүмүүсийг хэрхэн эрүүл зөв амьдрах сэдлийг төрүүлэх, хэрхэн хэрэгжүүлэх гэдэг асуудал бүх оронд адил юм.

 Тамхинаас гарах, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах, жингээ барих, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох зэргээр хавдрын эрсдлийг бууруулах боломжтой. Хамгийн хэцүү нь эдгээр сануулгуудыг хүмүүсийн чихэнд хүргэх, амьдралд хэрэгжүүлэх байдаг.

Манай оронд хэр удаан байх вэ? Хөдөө орон нутгаар аялж амжсан уу?

-Би Монгол улсад 10 сар болж байна, энэ хугацаанд нилээдгүй аялсан. Өмнө зүгт говийг, хойшоо Хөвсгөл далай, баруун зүгт Баян-Өлгий аймгуудыг үзсэн. Одоо зүүн аймгуудаар л явж үзэх үлдсэн.

Монгол хүний давтагдашгүй чанарын тухайд таны сэтгэгдлийг сонсоё. Сайн, муу ямар зан чанар таны анхааралд өртөв?

-Монголчууд үргэлж найрсаг, маш тусч хүмүүс. Намайг тохиромжгүй гутал эсвэл өвлийн хувцас өмсөхийг хүртэл үргэлж сануулж хэлж өгдөг шүү.

Манай хотод та чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байна? Монгол найзуудтай болж амжсан уу?

Би гүйх, ууланд алхах маш дуртай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эсвэл Богд ууланд алхах дуртай. Улаанбаатар хотын бүх музейг үзлээ. Балет болон морин хуурын тоглолт надад их таалагдсан. Би олон сайхан найзуудтай болсон, тэд нартайгаа Улаанбаатарын зоогийн газар, кафенуудад сууж цагийг өнгөрөөх дуртай.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр