2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Хүүхдийн хумсаа мэрэх зуршлын сэтгэл зүйн шалтгаанууд

— Ч.Баяржаргал   2022 оны 05 сарын 26

Аав ээжүүд хүүхдийн сэтгэл зүйчид хандаж ирдэг олон асуултуудын нэг нь “Хүүхэд минь хумсаа мэрээд байна яаж болиулах вэ?” гэдэг. Хүүхэд ялангуяа бага насны хүүхэд өөрийгөө хянах чадвар хангалттай хөгжөөгүй байдаг. Тиймээс өөрийн сэтгэл хөдлөлөө зохицуулахын тулд хүүхэд хумсаа мэрж эхэлдэг. Хумсаа мэрэх зуршлын шалтгаан олон янз. Тухайлбал, 

  • Бага насны хүүхэд өөрийгөө хянах чадвар хангалттай хөгжөөгүй байдаг. Тиймээс өөрийн сэтгэл хөдлөлөө зохицуулахын тулд хүүхэд хумсаа мэрж эхэлдэг. 
  • Хүүхдэд хуримтлагдсан түгшүүр, стресс, уур бухимдалтай үедээ,
  • Хүүхэд ямар нэгэн зүйл хэлэхийг хүсэж байгаа ч түүнийгээ хэрхэн илэрхийлэх учраа олохгүй байгаа тул ухамсаргүйгээр гараа амандаа хийдэг.
  • Хүүхдийн хумсаа мэрэх зан үйлдэл нь тухайн гэр бүлийн систем нь ямар нэгэн талаараа хазайсныг харуулдаг.
  • Хумсаа өвдтөл нь мэрснээрээ хүүхэд "ухамсаргүйгээр" буюу зориудаар бус эцэг эхээсээ "өшөө авч" уурлуулах, ээжийнхээ анхаарлыг хориотой муу зан үйлдлээр татах зорилго ч байж болно.

Хүүхдийн хөгжлийн явцад сэтгэл хөдлөлөө илэрхийлэх байдалтай холбоотой дараах асуудлууд үүсэх магадлалтай байдаг. Үүнд:

  • Сэтгэл хөдлөлөө зөвөөр танин мэдэх, илэрхийлэхтэй холбоотой бэрхшээл,
  • Бусдын сэтгэл хөдлөлд тохиромжтой хариу үйлдлийг үзүүлж чадахгүй байх,
  • Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл доогуур байх,
  • Бусадтай амархан зөрчилдөх, таагүй харилцаатай байх, 
  • Түгшүүр, айдастай байх гэх мэт. 

Эдгээр асуудалд хүүхдийн сэтгэл заслын олон арга техник тохирох ч ялангуяа 3-12 насны хүүхдэд тоглоомын сэтгэл засал нь өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх боломжийг олгох, хариуцлага, өөрийгөө хянах чадвар, санаачлагатай байхад суралцах зэрэг олон эерэг нөлөөллийг өгдөг.

Хүүхдийнхээ сэтгэл зүйн хөгжлийн талаар илүү их танин мэдэж, зөв хөгжүүлэхийг хүсвэл та мэргэжлийн сэтгэл зүйн байгууллагад хандаарай.  

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Амархан ядарч, толгой өвдөн, нойр хямрах нь АРХАГ ЯДАРГАА-нд орсны шинж тэмдэг

Зонхилон тохиолдох сэтгэций эмгэгийн тархалтын судалгаа (СЭМҮТ 2019)-г 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэсжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Тогтворгүй, хэт хөдөлгөөнтэй, бусадтай нийцэж найзалж чаддаггүй хүүхэд ADHD-тэй байж болзошгүй

ADHD сэтгэцийн эмгэгийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгоо, үр дүнтэй эмчилгээний аргууд, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар "Mindfit" сэтгэл зүйн төвийн Хүүхдийн сэтгэл зүйч Д.Золжаргалтай ярилцлаа.ADHD нь ямар төрлийн өвчин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 19

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26