2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Гэр бүл салалтын 78 хувийг 7-оос дээш жил амьдарсан хосууд эзэлж байна

— Ч. Баяржаргал   2021 оны 05 сарын 14

Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд үндэслэн 2020 оны байдлаар гэр бүлийн өнөөгийн байдал, статистик мэдээллийг хүргэж байна. 

Монгол улс 895.000 орчим гэр бүлтэй. 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 51.647 өрх байна.

2020 онд улсын хэмжээнд 14.252 гэрлэлт бүртгэгдэж, 3316 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. 

- Гэрлэлтээ бүртгүүлсэн хосуудын хамгийн их хувийг нь 25-29 насныхан эзэлж байна. 

- Гэр бүлийн тухай Монгол Улсын хууль болон уламжлалт ёсны дагуу гэрлэлтээ батлуулсан болон хуулийн дагуу цуцалснаас хойших хугацааг харгалзахгүйгээр дахин гэрлээгүй байгаа хүмүүсийг гэр бүлээ цуцалж салсан гэж үздэг.

Гэр бүл цуцлалтыг хугацаагаар нь авч үзвэл:

  • 1-3  жил хүртэлх амьдарсан 334
  • 4-6 жил амьдарсан  373
  • 7-9 жил амьдарсан 467
  • 10 ба түүнээс дээш жил амьдарсан 2142 хос гэр бүлээ цуцалсан байна. 

Салж буй гэр бүлүүдийг аваад үзвэл 1-4 хүүхэдтэй, 7-оос дээш жил амьдарсан хосууд ихэвчлэн салж байна.

Гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн хувьд тэр дундаа эмэгтэйчүүд сэтгэл санааны хүнд дарамтанд ордог болох нь судалгааны явцад ажиглагджээ.

2017 онд гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд оролцдог ажилтнуудын дунд судалгаа хийсэн. Энэ судалгаагаар гэр бүл салалтад дараах гурван шалтгаан хамгийн их нөлөөлж байгаа нь тогтоогдсон.

  • Архины хамаарал
  • Эхнэр нөхрийн үл ойлголцол, хардалт
  • Гэр бүлийн бусад гишүүд буюу аав, ээж, ах, дүү хамаатан садны оролцоо

Дээрх гурван зүйл жилд 4000 орчим гэр бүл салахад хамгийн их нөлөөлж байна.

Улсын хэмжээнд өрх толгойлсон ганц бие эцэг, эх нийт 86.525 байна. 

Үүний 16.221 нь өрх толгойлсон эцэг, 70.304 нь өрх толгойлсон эх байна.  “Өрх толгойлсон эх,эцэг (хүн)” гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсвэл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх /эцэг/-ийг ойлгоно.

Ганц биеэр амьдарч буй 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй хүний тоо:

  • Өрх үүсгэн ганц биеэр амьдардаг 60-аас дээш насны 10.924 эрэгтэй, 
  • 55-аас дээш насны 30.587 эмэгтэй байна. 

2020 онд нийт 77.116 хүүхэд төрсөн байна. Эхийн насны бүлгээр нь авч үзвэл: 

  • 15-19 насны 2928 
  • 20-24 насны 16.617
  • 25-29 насны 22.238
  • 30-34 насны 20.853
  • 35-39 насны 11.972
  • 40-өөс дээш насны 3108 эх төржээ.

Гэр бүлийн асуудлууд

Доктор, дэд профессор Б. Оюун-Эрдэнийн " Монгол гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцааны онцлог, тулгамдаж буй асуудал" судалгаанаас харвал гэр бүлийн харилцааны зөрчил ихэвчлэн хэний хооронд үүсдэг талаархи асуултанд хадам эцэг, эх - хүргэн, бэрүүдийн хооронд зөрчил (16,3%) гардаг гэж хариулсан нь залуу гэр бүлүүд хадам эцэг эх, төрөл төрөгсөддөө танигдах байдал, гэр бүлийн амьдралын бэлтгэл дутмаг, амьдралын туршлага бага зэрэгтэй холбоотой гэж үзжээ. 

Өнөөгийн залуучуудын гэр бүлийн амьдралын бэлтгэл тийм ч сайнгүй дунд зэрэг (52,5%), муу (25,6%) байгаа  нь ч энэ зөрчилд нөлөөлж байгаа ба оюутны гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй, бага орлоготой, орон байргүй, ажилгүй залуучуудын гэр бүлд энэ зөрчил илүү дарамт болж байна.

Мөн судалгаагаар гэр бүл цуцлалтын 78 хувийг гэрлэснээс хойш 7-10 жилийн дотор салж байгаа залуу гэр бүл эзэлж байгаа нь гэр бүлийн амьдралын эхний үеүдийг залуучууд тэр бүр даван туулж чаддаггүйг харуулж байна. Түүнчлэн орон сууцны боломжгүйгээс эцэг эх дээрээ хоёр талд тусдаа амьдарч буй залуу гэр бүл олон байна. 

1. Бид бүхний хамгийн аз жаргалтай, амар тайван, сэтгэл ханамжтай байх ёстой газар бол гэр. Гэр бүлийн халуун дулаан харилцаа, эерэг уур амьсгалаас бидний амьдралын амжилт, карьер, эрүүл мэнд гээд олон зүйлс шалтгаалдаг. Гэр бүлийн уур амьсгалаа хэрхэн сайжруулах талаар АШУҮИС-ийн багш, сэтгэл заслын эмч, анагаах ухааны докторант Р.Энхтүвшинтэй ярилцсанг дараах линкээр уншаарай. 

http://www.tusgal.mn/r-enkhtuwshin-khuukhed-chini-yamar-yawaag-kharaad-bi-yamar-khun-be-gedegtee-dugnelt-khiij-bolno

2. Гэр бүл судлаач, шинжлэх ухааны  доктор, профессор Т.Намжилтай гэр бүлийн харилцааны талаар ярилцсанг дараах линкээр уншаарай. Монгол гэр бүл судлалын тэргүүлэх эрдэмтдийн нэг тэрээр их дээд сургуульд 40 шахам жил багшилж, “Монгол гэр бүл” цувралаар 15 бүтээл хэвлүүлсэн юм.

http://www.tusgal.mn/ger-bul-sudlaach-shinjlekh-ukhaanii-doktor-professor-t-namjil-ger-bul-bolj-baigaa-khumuus-geree-baig






Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө