2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ЭМЧИЙН ӨРӨӨ

Фэйсбүүкийн ажилтнууд цалин багатай

—   2017 оны 10 сарын 18

Та бид өдөр тутам салахгүй шахам зууралддаг дотнын анд болох фэйсбүүкийнхээ талаар хэр мэдлэгтэй билээ. Энд бид фэйсбүүкийг хэрхэн ашиглах тухай биш, харин ямаршуухан хамт олон энэ аварга том хэрэгслийг ажиллуулж байдаг, тэд хэдэн долларын цалин авдаг, ажлын орчин, онцлог нь ямар гээд товчхондоо бол фэйсбүүкийн вант улсын талаар ярьж байна л даа. 

 Америкийн Тайм сэтгүүлд бичсэнээр дэлхий даяар өдөртөө тэрбум хүн тогтмол ханддаг фэйсбүүкийн сүлжээний нийт хэрэглэгчдийн 20-оос илүү хувь нь Энэтхэг улсын хэрэглэгчид байдаг гэнэ. Анх 2003 оноос өөрийн түүхийг бичиж эхэлсэн фэйсбүүкийн төв оффис нь АНУ-ын Калифорни мужид байрладаг юм. Дэлхийн хамгийн тохилог  офисуудын тоонд багтдаг эндхийн ажилтнууд Гүүгл, Майкрософтын ажилчдаас ялгаатай нь бүтэн цагийн ажилтнууд гэж тооцогддог. Гэсэн хэдий ч тэд технологийн бусад компаниудын нэгэн адил ажлын тодорхой цагт албан хүчээр баригддаггүй бөгөөд тэднийг жинхэнэ чөлөөт хүмүүс, хоббигоороо ажлаа хийгчид гэж хэлж болно. Гэхдээ энэ нь дуртай үедээ ажлаа тасалж алга болоод ажлын хариуцлага алдаад байна гэсэн үг биш л дээ. Учир нь фэйсбүүкт ажилд орж байгаа ажилтнуудыг маш өндөр шалгуураар сайтар шалгаж авдаг учраас эднийд ажилд орсон хүмүүс барагтай бол хэл ам татлаад байдаггүй. Яагаад гэвэл тэд бол ажилдаа дур сонирхолтой, хэнээр ч шаардуулалгүйгээр оногдсон ажлаа хийгээд зогсохгүй шинийг эрэлхийлэгч, санаачлагч. Нэг үгээр бол дэлхийн хамгийн шилдэг, супер залуус нэгэн дээвэр дор цугларч чадсанд гол учир нь байгаа юм. 

Зөвхөн 2014 онд гэхэд 450 ажилтан фэйсбүүкт шинээр ажилд орсон бөгөөд  өнгөрөгч оны байдлаар 12 мянга 600 орчим хүн тус компанийн дэлхийн өнцөг булан бүрт байрлах салбар офисуудад ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. Хамгийн сонирхолтой нь фэйсбүүкийн оффист ажиллаж байгаа мэргэжилтэн залуус өөрсдөө хэтэрхий тансаг хэрэглээтэй биш л бол мөнгө бараг хэрэглэхгүйгээр ажиллаж, амьдрах боломжтой гэж хэлж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэд ажил дээрээ өдөрт хэдэн ч удаа үнэгүй хоол идэх боломжтойгоос гадна гэр лүүгээ ажилчдын автобусаар хүргүүлж, бас өмсөх хувцас хэрэгтэй болвол оффисынхоо ойролцоо байрлах зөвхөн фэйсбүүкийн ажилчдад үйлчлэх зориулалттай дэлгүүрээс өмд, гутал, цамц, футболк, тэр ч бүү хэл гадуур хүрмээ хүртэл өөрийн гишүүний картаа уншуулаад үнэгүй авч өмсөж болдогт байгаа юм. Энэ нь нэг талаас авсан цалингаа ирээдүйдээ хөрөнгө оруулалт, хуримтлал болгон хураах боломжийг ажилтнууддаа олгож байгаа ухаалаг менежмент гэж хэлж болно.

Харин цалин хөлсний тухайд програм хангамжийн мэргэжилтэн жилд 125 мянган ам.долларын цалин авдаг бол бүтээгдэхүүний дизайнер жилийн 136 мянган ам.долларын цалин авдаг байх жишээтэй. Энэ нь Майкрософт, Гүүгл, Аппл зэрэг технологийн бусад компанийн ажилтнуудын дэргэд хамаагүй бага цалинд тооцогдоно. Магадгүй хэрэглэгчид нь өөрсдөө хөгжүүлээд орлого оруулаад өгчихдөг фэйсбүүкийн ажилтнууд софтвэйрийн томоохон компанийнхан шиг оюуны өндөр ачаалалтай ажиллах шаардлага байдаггүй учраас ийм байж болох юм. Эсвэл бүр Марк Зукерберг шиг амьдрал мэддэг, ухаалаг залуу зориуд ажилчдынхаа жинхэнэ цалинг нууцалдаг байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Ингээд дэлхийн шилдэг ажлын байр болох фэйсбүүкийн орчинтойтой танилцацгаая.







Эх сурвалж: Google.com



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Цэвэршилтээс болж бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой холбоотой

ЦЭВЭРШИЛТ БА БЭЛГИЙН АМЬДРАЛЭмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг "цэвэршилт"-ийн нөлөөн дор өнгөрүүлдэгЦэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хүслээс үл шалтгаалсан биологийн үйл явц юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 02 сарын 19

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө