2026/07/19. Ням гараг Дугаар: #3804

ОНЦЛОХ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

Монголын эрүүл мэндийн салбарт анх удаа эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, судлаач болон салбарын залуу мэргэжилтнүүдийг нэгтгэсэн "Эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо" байгуулагдлаа.

Тус холбоо нь эрүүл мэндийн салбарын залуучуудын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн хөгжил, инновац, шинэ санаачилгыг дэмжих, залуу үеийн дуу хоолойг салбарын бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой юм.

Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй залуу мэргэжилтнүүдийг нэгтгэн, мэдлэг, туршлага солилцох, манлайлах ур чадварыг хөгжүүлэх, судалгаа, инновац болон сайн дурын үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

Цаашид холбоо нь залуу боловсон хүчний санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны тогтолцоог бэхжүүлэх, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллах юм.

Өнөөдөр эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжил нь зөвхөн эмчилгээ, үйлчилгээний чанараас гадна хүний нөөцийн чадавх, залгамж халаа, шинэ үеийн манлайлагчдыг төлөвшүүлэхтэй салшгүй холбоотой болсон. Энэ утгаараа "Эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо" нь салбарын залуу мэргэжилтнүүдийг нэгдсэн зорилго, үнэт зүйл дор нэгтгэж, хамтран хөгжих, туршлага солилцох, мэргэжлийн болон манлайллын ур чадвараа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал платформ болох юм.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

НЭМГ: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал 2026 оны долоодугаар сарын 2-ны өдөр болж, баяр наадмын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал болон цаг үеийн асуудлуудыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

Нотариатын үйлчилгээнд зайн гэрчлэлтийг нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

Санал болгох

“Хотхоны бага сургууль” байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулна

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк албан ёсоор гүйлгээнд гарлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан дурсгалын шуудангийн маркийг "Монгол шуудан" ХК-тай хамтран бүтээж, албан ёсоор гүйлгээнд гарган нээлтийн ёслолыг зохион байгуулав.Нээлтийн арга хэмжээнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08