2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

ТОД ТУСГАЛ

Доктор Ж.Чинбүрэн: Шарталтын зовиур элэгнийхээ 60 хувийг тайруулсан мэс заслын дараах үетэй адилхан

— Б.Батцэцэг   2018 оны 11 сарын 05

Францын мэс заслын академийн гишүүн, ХСҮТ –ийн захирал, АУ –ны доктор Ж.Чинбүрэн танд зөвлөж байна. 

Монголчууд элэгний хорт хавдар өвчинд хамгийн их өртөж байгаа шалтгаан юу вэ? 

Элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас зургаа дахин их байна. Өвчлөл нас, баралтаараа дэлхийд нэгдүгээр бичигдэж байна. Энэ өвчлөлийн үндсэн шалтгааны 80 –аас багагүй хувь нь В,С вирусын гаралтай байгаа. Мөн архины хэрэглээ.

Элэгний өвчнийг эрт илрүүлснээр ямар боломжтой вэ? 

Элэг эзэндээ маш их хайртай эрхтэн. Шанага шиг том хавдар ургасан ч эзнээ хайрлаад өвтгөж зовоохгүй олон жил сар явах нь бий. Гэтэл эсрэгээрээ аминдаа хайртай байж эрт оношлуулж чадвал 15 минутын ажилбараар шийдэх боломжтой. Энэ эмчилгээг бид 2008 онд Монголд нэвтрүүлсэн. Тухайн үед жилдээ 20-хон хүн олддог байлаа. Харин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, зөвхөн 2017 онд 600 гаруй хүнд хийгээд байна. Энэ олон хүн хавдраа жижиг дээр нь эмчлүүлсэн гэсэн үг. Хавдрыг бор толбо төдий байхад нь илрүүлж чадвал тусгай жижиг төхөөрөмжийг 120 градус хүртэл халааж түлээд сорви болгочихдог. Хагалгааны маргааш ажилдаа явах боломжтой.

В, С вирусын тархалт багасах хандлага хэр ажиглагдаж байна?

70, 80 аад онд нэг удаагийн тариур гэж байдаггүй байсантай өнөөгийн элэгний хорт хавдрын гаралт шууд холбоотой. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн тухайн үеийн бодлого, системийн алдаа, хүндрэлийг өнөөдөр иргэд амсч байна. Харин 90 оноос хойш В вирусын эсрэг вакцин Монголд хийж эхэлсэн. Үүний үр дүн ч өнөөдөр харагдаж байгаа. В вирусын өвчлөл буурч байна. Тухайлбал таван жилийн өмнө элэгний хорт хавдрын шалтгааны 40 өөс их хувийг В вирус эзэлдэг байсан бол өнөөдөр 30 хувь болж С вирусын шалтгаан нь дийлж эхэлсэн. 2015 оноос В, 2016 оноос С вирусын эмчилгээ эхэлсэн нь эерэг үр дүнд хүргээд эхэлсэн. В,С вирусаа устгаж чадвал элэгний архаг өвчин үгүй болно, үүний үндсэн дээр элэг хатуурхагүй, цаашлаад хавдар үүсэхгүй болох ёстой юм. В,С вирусын эм уунгуут элэгний хавдар үгүй болно гэж иргэд ойлгож болохгүй.

В, С вирус гэж ямар вирус вэ? 

Элэгний эс дотор амьдарч элгийг өвөрмөцөөр гэмтээдэг вирус. Нэг нь ДНХ, нөгөө РНХ –ийн бүтэцтэй. Сайн тал нь энэ вирусыг дэлхийн анагаах ухаан эмчилж эхэлсэн явдал. В вирусын эм элэгний В вирусыг бүрэн устгаж чадахгүй ч удаан хугацаанд хэрэглэвэл вирусыг идэвхигүй болгож чадаж байгаа юм. Харин С вирус их олон төрөл байдаг. Сайн мэдээ гэвэл Монголчуудад халдаад байгаа С вирусын 97 хувь нь одоо Монголд бүртгэгдэж худалдаанд гарч эхэлсэн эмүүдэд бүрэн устгагдах боломжтой. Тодруулбал 100 хүн С вирусын халдвартай гэж үзвэл 97 хүн нь С вирусын эсрэг эмээр эмчлэгдэх боломжтой.

Элэг хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? 

Элэг бол хүний биед оршдог хамгийн том булчирхайлаг эрхтэн. Лаборатори гэж үзвэл 100 гаруй үүрэгтэй. Биднийг хөдөлгөж байдаг булчингийн уургийг үйлдвэрлэдэг, хүний дархлааны системийг бүрдүүлнэ, идэж уусан зүйлсийг хоргүйжүүлж байдаг. Элэггүйгээр хүн орших аргагүй. Гэхдээ бурхан хүний биед нэг гайхалтай эрхтэн бүтээсэн нь элэг. Элэг нь нөхөн төлжих, сэргэх өндөр чадвартай. Эртний Грек домог байна л даа. Олимп гэж бурхан хүн төрөлхтөнд гал хулгайлж өгснийхөө шийтгэлд өндөр хадан хясаанд цовдлогддог. Гэтэл бүргэд ирээд түүний элэгнээс идээд л байж. Гэтэл Олимп амьд байсаар л байдаг гэж. Энэ юу хэлж байна вэ гэвэл элэгний төлжих чанарыг илэрхийлж байгаа юм. Элэг бол эзэн биендээ их хайртай эрхтэн.

Элгээ хайрлаж гамная гэвэл ямар алхам хийх ёстой вэ? 

Элгээ хамгаалж, хайрлая гэж байгаа бол та өөртөө В,С вирус байгаа эсэхийг хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй. Мөн 40-50 насныханд илүүдэл жин, таргалалт маш их байна. Энэ нь элэгний ачааллыг нэмэгдүүлж байдаг учраас жингээ хянаж, зохих хэмжээнд барих хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдоод байгаа өтгөн хаталтаас сэргийлэх нь зөв. Өдөр бүхэн өтгөнөө гаргаж байх нь элэг өвдөхгүй байх эхний алхам.

Архи элгийг яаж гэмтээдэг вэ?

Архи уусны дараа шартана гэдэг бол элгээ шууд хороор хордуулсны дараах илрэл. Элэгнийхээ 60 хувийг тайруулах хагалгаанд орсон хүн хагалгааны дараа шарталтын байдалтайгаар 2-3 хонодог. Үүгээр юу гэх гэсэн бэ гэвэл бид архи уухдаа элгээ тийм хэмжээгээр гэмтээж байдаг гэж ойлго. Нэг удаагийн архины дараах шарталт элэгнийхээ 60 хувийг тайруулсан мэс заслын дараах үетай адилхан байна гээд бодохоор аюултай байгаа биз.

Элэг нь өвдсөн хүний шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

Элэг их дүлий эрхтэн. Өвдөж байгаа нь төдийлөн эрт мэдэгдээд зовоогоод байдаггүй. Элэг их муудсан хүний царай нь барайгаад, турж эцээд, хэвлий нь устдаг.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааны донор хэн байх ёстой вэ? 

Эрүүл хүн хагалгаа хийлгэдэг шалтгаан бол амьд донор болох. Төрөл төрөгсөд, ах дүүсийн хүн байх ёстой. Тиймгүй ядарсан хүнд тодорхой мөнгө өгөөд элгийг нь авна гэвэл хүний наймаа болно.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмч болоход тань юу хамгийн их нөлөөлсөн бэ? 

Миний докторын зэрэг хамгаалсан сэдэв “Элэгний төвийн байрлалын хавдрыг хялбаршуулсан аргаар тайрах” байсан. Энэ аргаараа ажилласан 800 хагалгааны үр дүнг дэлхийд танилцуулсан нь хүлээн зөвшөөрөгдөх том үндэслэл болсон байх. 800 хагалгааны дараах хүндрэл нь 1.6 хувь байсан. Хагалгааны дараах хүндрэлийн дэлхийн стандарт гурван хувиас доошоо байх ёстой. Миний хийсэн хагалгааны хүндрэл дэлхийн стандартаас даруй хоёр дахин бага байсан. Хагалгаа хийхдээ гол нь биш хагалгааны дараах үр дүн хамгийн чухал.

Францын академийн гишүүн болсноор таны хувьд дэлхийн эрүүл мэндийн салбарт ямар үүд хаалга нээгдсэн бэ? 

Хариуцлага. Нэр хүндийг даах, залуу үеэ сургах, ард түмнээ зовиурт өвчнөөс ангид байлгах асар том хариуцлагыг хүлээж авлаа. Ер нь Монголчууд эмч нартаа итгэх цаг нь болсон. 

Таны ойрын болон хэтийн зорилго юу байна?

ХСҮТ жилдээ 350-400 хүнд элэг тайрах хагалгааг хийж байна. Гэтэл дэлхийн томоохон эмнэлгүүд жилдээ 200 орчим л хийдэг байх жишээтэй. 2016 онд 2000 хагалгаа хийсэн бол 2017 онд 2300 болж нэмэгдсэн. Хавдрын хагалгаа цаг их ордог болохоор 300 гэдэг тоо маш их. Үүнээс гадна жилдээ 10 мянган хүн эмчлүүлээд гарч байна. Нэг хүн хэвтээд гарч буй дундаж хугацаа тавхан хоног. Мөн амбуларториор 100 мянган хүн үзүүлдэг. Зөвхөн манай эмнэлэг жилдээ 450 орчим хүнд элэг тайрах хагалгаа хийж байна. Нэг жилд ийм их элэг тайрдаг эмнэлэг дэлхийд байхгүй. Тиймээс би төвлөрлийг бууруулж, орон нутаг, дүүргийн эмнэлгийн хүчин чадлыг нэмж, хүний нөөцийг сайжруулах тухай яриад байгаа юм.

  1. Элэг нь ажиллахаа больж, амьдралынхаа төгсгөлийн шатанд орсон хүнийг босгож ирэх гэж байгаа болохоор асар хэцүү, цогц хагалгаа байдаг. 
  2. Эрт илрүүлчихвэл хорт хавдар үхэл биш гэдгийг ойлгуулахын тулд л бид ажиллаж байна.
  3. Санхүүгийн уян хатан тогтолцоо бий болчихвол эмнэлэг өөрөө ажилчдынхаа цалинг нэмэх боломж бүрдэнэ.

Нэг зүйлийг хамгийн сайн санаж явах хэрэгтэй. Мэс засал сайн хийх нэг асуудал. Үүнээс өмнө өвдөхгүй байх, урьдчилан сэргийлэх, үгүй ядаж эрт үед нь илрүүлэх хамгийн чухал. Жилд оношлогдож байгаа хавдруудын 80 хувь нь хожуу шатандаа илэрч байна. Энэ нь хагалгаа хэдий амжилттай боллоо ч хагалгааны дараах амьдралыг богинохон болгодог аюултай. Хавдрыг эрт үед оношилж чадвал заавал элэг тайрах, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагагүй.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   6 цагийн өмнө

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   6 цагийн өмнө

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө