2024/04/18. Пүрэв гараг Дугаар: #2982

ОНЦЛОХ

"Чингисийн хүүхдүүд"-ийн хөгжим дэлхийн сонгодогуудтай хамт эгшиглэнэ

— Д.Урангоо   2017 оны 09 сарын 29

Кино урлагийн түүхэн дэх эхэн үеийн кинонууд бүгд дуугүй бүтээгдэж байсан учир тэр үед киног хүлээж авах, ойлгох үзэгчдийн  хандлага дутуу дулимаг байсан гэдэг. Иймээс уран бүтээлчид киног хэрхэн сонирхолтой болгож хүмүүсийн анхаарлыг татах тухай маш олон оролдлогуудыг хийж үзсэний эцэст кино урлагт хөгжим ашиглах болсноор үзэгчид киног илүү ойлгох болж, үзэлт ч огцом нэмэгдсэн түүхтэй.
Киноны ая хүний ой санамжинд хэрхэн нөлөөлж буй тухай сэтгэлзүйн үзэгдлийг судлахад ямар ч кино үзсэн бай үйл явдлаас нь үл хамааран тухайн киноны ая хамгийн түрүүнд хоногшиж үлддэг аж.

Кино урлагийг “амь оруулдаг” ая эгшгийн цоморлигийг сонордуулах нэгэн ховор тоглолтын мэдээллийг уншигч танд хүргэж байна. Ирэх сарын 10-нд Монгол Улс дахь албан ёсны нээлтээ хийх гэж буй “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжмийн концертыг Монгол Улсын Филармонийн үүсэн байгуулагдсаны 45 жил, Морин хуурын чуулгын 25 жилийн ойд зориулан тоглох гэж байна.

Монголын хөдөөгийн амьдралын бодит ахуй, хурдан морь унаач гурван хүүгийн тухай өгүүлсэн, уянгын сэдэвтэй “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног Монгол фильм групп, Монгол фильм хөгжлийн сан хөмрөг, Монгол фильм группын Лос-Анжелес салбарын уран бүтээлчид оролцон бүтээжээ. 

АНУ-д гарах албан ёсны эрхээ авч чадсан тус киноны хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярийн арван зохиолоос бүтсэн хөгжмийн цомнолыг  уг кинонд Морин хуурын чуулга дангаараа тоглосон бол энэ удаад Улсын Филармонийн Симфони найрал хөгжимтэй хамтарч, удирдаач Д.Нямдаш, Д.Түвшинсайхан, Б.Батбаатар, Б.Анар нарын удирдлагаар толилуулах юм.

Дэлхийн шилдэг киноны хөгжмүүдийг “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжимтэй хамтатган сонордуулах концерт хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь та бидний сэтгэлд хоногшсон шилдэг кинонууд болох The good the bad and the ugly, Pearl Harbor, Terminal, Malena, Playing love, Алтан өргөө, Pirates of the Caribbean, Аравт гэх зэрэг киноны хөгжмөөс толилуулах бол хоёрдугаар хэсэгт “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим дангаараа тоглогдоно.

Хөгжмөөр дамжин үзэгчдэд хүрэх 200 гаруй уран бүтээлчийн сэтгэлийн хөг эгшиг, гэрэл гэгээт аялгуу 10-р сарын 05-нд 19:00 цагт “The Corporate Hotel and Convention Centre”-ийн концертын танхимд эгшиглэнэ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

2024 оны 4 сарын 1-ний байдлаарх чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд тусгахгүй

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

Төрөлт өмнөх оноос 13.5 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2024 оны эхний улиралд 14.147 эх амаржиж, 14.244 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2202 (13.5%)-аар, төрсөн хүүхэд 2208 (13.4%)-аар тус тус буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.5-аар буурч, нас... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага, 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа.Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 4 сарын 29-ний өдрөөс зогсооно

Сонгуулийн тухай хуульд дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу  4 дүгээр сарын 29-ний өдрөөс түр зогсооно. Энэ талаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр дараах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө