2018/02/21. Лхагва гараг Дугаар: #734

ГЭГЭЭН АНИР

МУГЖ Н.Батцэцэг: Эхнэрээ нясалж ч болохгүй гэж хөвгүүддээ сургадаг

Эмэгтэй хүний намба ухаан, гоо сайхныг гагцхүү МУГЖ Н.Батцэцэгээс олж харна. Дэлгэцэнд мөнхөрсөн хорин насных нь гоо үзэсгэлэн одоо ч хэвээрээ тодхон... Ханийнхаа хийж өгдөг байсан гурилтай шөлийг мөн ч их санах юм гэсэн түүний үг ханьтай бүхэнд зориулсан мэт сонсогдлоо...
Та Батцэцэг гэдэг хувь хүнийг хэрхэн бий болгосон бэ? 
Цаг үе л хүнийг бүтээдэг. Бид эхээс төрөхдөө балчир нялх байдаг, бага насандаа гэнэн цайлган болдог дараа нь бид хашир догь болох жишээний. Энэ хэрээр амьдралыг туулах чадамжтай болдог. Цаг хугацаа л хүнийг боловсруулна.
20 насны Батцэцэг 40 50 60 настай Батцэцэгийн ертөнцийг үзэх үзлийн ялгаа юу вэ? 
Хүн хазгай гишгэхгүй амьдралыг туулна гэж хэзээ ч байдаггүй. Буруу зөрүү гишгэлээ гэхэд ноён нуруу мөн чанараа гээхгүй байх ёстой юм. Хүний мөсгүй юм хийхгүй байхыг л амьдралдаа хичээж ирсэн. Сайн хүн байх юм шүү бодох нэг өөр. Алхам тутамдаа, амьдралынхаа турш мөрдөж амьдарна гэдэг их ухаан, тэвчээр зангараг шаарддаг. Бодсон, төсөөлсөн шигээ амьдрахгүй ч нэлээн дөхүүлж явах гэж хичээж явна.

— Б.Батцэцэг   2018 оны 01 сарын 31

Үргэлжлэл дараагийн нүүрт

Ирландын 300 жилийн түүхтэй номын сан

Номын сүм ч гэх юмуу, номын шилтгээн ч гэмээр энэ гоёмсог газар Дублин хотын Тринити коллежд байх бөгөөд 1712-1732 оны хооронд... Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2018 оны 01 сарын 20

Шүдээ шинэчлэх шинэлэг 3 шийдэл

                                   ... Дэлгэрэнгүй

— Д.Урангоо   2018 оны 01 сарын 20

Үүлэн дээрх таван одтой зочид буудал

Онгоцны эзний дээд зэргийн тохилог унтлагын өрөөСалоны талбайн хэмжээ 200 гаруй метр квадратУнтлагын өрөөний хажууд хувцасны... Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2018 оны 01 сарын 11

Хавдрын Үндэсний Зөвлөл танилцуулж байна

“Хавдрын Үндэсний Зөвлөл” нь 2014 онд байгуулагдсан ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм. Дэлгэрэнгүй

— Д.Урангоо   2018 оны 01 сарын 05

Цааш үргэлжлүүлэх

Тусгалын Технологи болон дизайны түнш: Batu Digital