2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ЭМЧИЙН ӨРӨӨ

Бүрэн хайбрид агаарын хөлгийн эрин үе айсуй

— Б.Түвшинбаяр   2017 оны 12 сарын 18

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Роллс Ройс, нисэх онгоц үйлдвэрлэгч шилдэг компани болох Эйрбус болон Германы технологийн гигант Сиеменс хамтран хайбрид хөдөлгүүртэй нисэх онгоц бүтээх ажлыг хамтран эхлүүлсэн гэдгээ албан ёсоор зарлалаа. “E-Fan X Programme” нэртэй энэхүү лут том төслийг хэрэгжүүлэгч дээрх гурван компани ердөө хоёрхон жилийн дараа буюу 2020 он гэхэд нисэх онгоцоо агаарт хөөргөхийг хүсч байгаа юм. 

Тэднийг ийнхүү яарч адган хөдлөх болсон шалтгааныг мэргэжлийн хүмүүс Европын холбооны зүгээс дээрх компаниудад байнга ирж буй дарамт шахалттай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Учир нь Европын холбоо, түүний гишүүн улсуудын засгийн газрууд агаарын бохирдлыг бууруулахын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн томоохон компаниудад байнга сануулга өгөх болсоор удаж буй юм. Хэрэв том үйлдвэрлэгчид дээрх сануулгыг үл тоомсорлосоор байвал цаашид их хэмжээний торгууль төлөх шаардлагатай болохыг ч үгүйсгэхгүй. Тиймээс ганц дээрх гурван компани төдийгүй бусад технологийн компаниуд ч үүнтэй төстэй төсөл хөтөлбөрүүдийг цаашид олноор нь хэрэгжүүлэх сонирхолтой байгааг хэлэх хэрэгтэй. Сиеменс, Роллс Ройс, Эйрбусын удирдлагууд саяхан болсон хэвлэлийн бага хурал дээр “Бид шаардлагатай бол энэхүү төсөлд хэдэн арван сая долларын хөрөнгө оруулалтыг компани тус бүрийн зүгээс хийхэд бэлэн байгаа” хэмээн мэдэгдсэн нь анхаарал татаж буй аж. Дээрх гурван компанийг хариуцсан хэвлэлийн төлөөлөгчийн тус хэвлэлийн бага хурал дээр хэлснээр хайбрид нисэх онгоцны төслийг хэрэгжүүлэгч дэлхийн бусад компаниуд 100 хувь цахилгаан хөдөлгүүрийг одоо болтол амжилттай туршиж, хэрэгжүүлж чадахгүй байгаа.

Харин “E-Fan X Programme” төсөл нь түүхэнд анх удаа бүрэн хайбрид хөдөлгүүртэй. Ямар ч шатахуун хэрэглэдэггүй иргэний зориулалттай нисэх онгоц бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

Нисэх онгоц бүтээгч бусад компаниудын үзэж байгаагаар энэхүү төсөл 2020 он гэхэд амжилттай хэрэгжиж чадах юм бол цаашдаа 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй агаарын хөлгийн эрин үе эхлэх нь ойлгомжтой гэнэ. Учир нь онгоц үйлдвэрлэгч компаниуд технологийн хүчин чадлын хувьд ийм түвшинд аль хэдийнэ хүрсэн боловч хэтэрхий их өртөг зардал гарахаас болгоомжлон иймэрхүү төслийг хэрэгжүүлэхээс татгалзаж буй явдал юм. Тиймээс дээрх гурван компанийг зоригтой, санаачлагатай байна хэмээн магтахаар өөр аргагүй болж байна.

Эх сурвалж: BBC

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр