2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ОНЦЛОХ

АТГ-аас нээлттэй мэдээллийн системийн 2.0 хувилбарыг олон нийтэд танилцуулж байна

— Ч. Баяржаргал   2021 оны 12 сарын 07

Авлигатай тэмцэх газар “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй мэдээллийн сан бүхий www.opendatalab.mn цахим хуудасны 2.0 хувилбарыг ажиллуулахаар олон нийтэд танилцуулж эхэллээ.

Цахим хуудасны нээлтийг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Дата эрх чөлөө: Мэдэх эрх” сэдэвт үзэсгэлэнгээр хийв. Иргэдийн мэдэх эрхийг хангах, улмаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хянах, тэдний оролцоог бүрдүүлэхийн тулд төрийн байгууллагуудаас бэлтгэн гаргасан мэдээллийг нэгтгэж, ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй хэлбэрээр түгээх нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлын нэгэн чухал хөшүүрэг болдог.

www.opendatalab.mn системд төрийн байгууллагуудын шилэн дансны цахим хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем, албан тушаалтнуудын ХОМ-ийн сан, уул уурхайн лиценз эзэмшигчдийн мэдээлэл, сонгуулийн нэр дэвшигч болон үр дүнгийн талаарх мэдээллүүдийг багтаажээ.

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Дата эрх чөлөө: Мэдэх эрх” үзэсгэлэн энэ сарын 10-ны өдрийг дуустал “BlueMon” барилгын нэгдүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.  

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө

Он гарсаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 125 хүн холбогджээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө