2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

ЭМЧИЙН ӨРӨӨ

27 настай Омар Бин Султаны удирдах Хиймэл оюун ухааны яам

— Т.Наранцэцэг   2017 оны 12 сарын 12

Арабын Нэгдсэн Эмират Улс засгийн газрын бүтцээ танаж, яамдын тоог цөөлөн, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлнэ хэмээн өнгөрөгч хоёрдугаар сард мэдэгдэж байсан юм. Харин саяхан нэгэн сонирхолтой яамыг байгуулж сайдаар нь ердөө 27 настай залууг томиллоо. 

Хиймэл оюун ухааны асуудал хариуцсан шинэхэн яам нь мэдлэгийг хөгжүүлж, шинжлэх ухааны судалгаанд хөрөнгө оруулснаар дэлхийн хэмжээний технологийн хувьсгалд өөрчлөлт авч ирэх өндөр бүтээмжид чиглэсэн төслүүдийг бодит ажил хэрэг болгохоор зорьж байна.  Хиймэл оюун ухааны асуудал хариуцсан шинэхэн сайд өмнө нь АНЭУ-ын хиймэл оюун ухааны стратегийн боловсруулах ажлыг ахалж байсан туршлагатай, Дубай дахь Америкийн их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөж, төслийн менежментээр суралцсан нэгэн юм.

2117 он гэхэд Ангараг гаригт суурин байгуулахаар төлөвлөсөн том зорилтыг биелүүлэх алхамуудыг төлөвлөхөөс эхлээд оюун ухааны салбарын хөгжлийг шинэ шатанд аваачин, дэлхийн хөгжилд ч хувь оруулах их ажил залуухан сайдыг хүлээж буй юм.

АНЭУлсын Засгийн газар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, Мэдлэгийн хөгжил, Аз жаргал, амьдралын чанарын асуудал хариуцсан шинэлэг чиг үүрэг бүхий яамдуудтайн зэрэгцээ Тэргүүлэх шинжлэх ухаан болон Хүнсний аюулгүй байдлын яамыг шинээр байгуулж байгаа юм.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө