2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ОНЦЛОХ

22 эмийн сан хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм худалдаалж байсан зөрчил илрүүлжээ

— Ч.Баяржаргал   2022 оны 07 сарын 06

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Улсын Их Хурлын “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 2021 оны 106 дугаар тогтоол, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ болон “Эмнэлэг, эм хангамжийн байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд 116 эмийн сан зөвлөн туслах үйлчилгээнд хамрагджээ.

Зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан эмийн сангийн 57 буюу 49.1% нь бага, 39 буюу 33.6% нь дунд, 20 буюу 17.3% нь их эрсдэлтэй үнэлэгдэж дунд буюу их эрсдэлтэй үнэлэгдсэн эмийн сангуудад илэрсэн алдаа дутагдлыг арилгуулахаар 563 заалт бүхий 47 улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлээд байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11.1.2, 10.3, 16.5.1, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дэхь заалтуудыг үндэслэн зөвлөн туслах үйлчилгээний явцад илэрсэн зөрчил, дутагдлын хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэхээр Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мөнхийн тун ХХК-д албан бичиг хүргүүлсэн.

Мөн 22 эмийн сан хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 150 нэрийн 2736 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр үйлчилж байсныг илрүүлэн, Монгол Улсын Засгийн газрын 311 дүгээр тогтоолын хүрээнд байгууллагын дотоод хяналтын журмаар зөрчилтэй бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулж, шийдвэрлэсэн байна. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө